11 мянган жолооч хууль бусаар торгуулсан гэв

img


ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

 


Уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажлуудыг хийхээр болжээ.

 

Тухайлбал, эхний ээлжинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрээр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах болжээ.

 

2013-2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн улмаас автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон зөрчлийг ШӨХТГ-аас хяналт шалгалтаар тогтоосон юм.

 

Мөн НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11.700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосныг тус тус тогтоожээ.


Иймд 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой гэнэ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТБ:
Энэ МАН-хан яасан ч тэнэг хүмүүс байдаг юм вэ дээ!!!!
2015-05-19
Эба:
Аюурсайхан та зүгээр л наад ажлаа хий. Чадахгүй бол ажлаа өг дөө. Дураараа гаруудыг ингэж шийтгэх нь зөв ш тээ. Хурд хэтрүүлэх, дохио зөрчих, замын голд машинаа хаях гээд л... Тэд өөрсдөө үүргээ ухамсарласандаа ингэсэн гэж бодож байна уу. Үгүй ш тэ. Чи тэр талаас нь хар хөгшөөн. Хэрэв жолооч бүр ямар үүрэг хариуцлагатайгаа мэддэг бол торгууль төлөхгүй явж болно ш тээ. Гол нь манайхан тийм биш гэдгийг чи өөрөө ч сайн мэдэж л байгаа байх гэж найдъя.
2015-05-19
лхагва:
болиочдээ гvйх нохойд баах нохой саад гэж нийгмийн хэв жупам сахиулж дэг журам тогтоох нь торийн vvрэг шvvдээ хаа дуртай газраараа явж тааралдсан газраа машинаа хаядаг нийгэмшээгvй нилээд хэсэг бас намайг хэн хэлхэв нохойг хэн саахав гэсэн нэг цээж баячуудыг тор л зохицуулахгvй бол ошоо яах юм жирийн хvнийг нийгэмшээгvй хэд нь чпээдгэр хэд ньч аль ньч зодчихно хотынхоны зовшдээ Аюурсайхан гэдэг чухал царайлсан хvv минь vvрэг зорилгоо ойлгож торд ажиллана шvv
2015-05-19
Unuudur:
Ta buhen haanaas haa hurtel avhaad bgaag bas medeelj bval .id nariig ard tumen hynaad bj bolno shuuder
2015-05-19
Zochin:
Uls uuruu achaad, mungu ni tusuv , zam zasvart orood bj boldoggui yum uu . 14 achdag kompani ni heden hurgan buusnuudiin kompani. Yah uu achdag mashinuudiig 14 ashdag kompani ni ene heden hurgan buusnuudiin kompani
2015-05-19
Jolooch:
Battsooj gej neg muu luivarching tv geer harlaa. 1 r emneleg 1 r turuh 2 iin dundaas achaad , barnii zamiin juramiin hashaand udurjin achaad zuuchdiin. Ter hoorond 30 km bh uu. Muu malnuudd
2015-05-19
Бичээч:
Аюурсайхан гэж махан толгой яасан юм ойлгодоггүй олгой вэ. Чи тэгээд 1-р эгнээнд машин тавих нь зөв байсан гээд байгаа юм уу. Ажил хийсэн гээд атаархаад байгаа юм уу. Хууль зөрчих тухай сурталчилгаа явагдаж байна гэж ойлгохоор байна. Машинаа ачуулсан зарим хүмүүс дэмжиж байж болох ч машинаа буруу тависнаас болж түүнээс илүү бөглөрөл үүсч ажил амьдрал цаг хугацаагаараа хохирч байгаа жолооч нар болон бусад хүмүүсийн эрх ашиг яах вэ гэж бодох ухаан байна уу. Улс төр хийх бол жаахан ухаантайхан хий. Хүнээс асуу. Ажил ингэж нэгийгээ үгүйсгэж улс төр хииснээр болдоггүй юм. Туйлшрал...
2015-05-19
Зочин:
ene ayursaikhan man-yn songuuliin khar pr ikh khiikh yum daa . khuuli zurchigchdiig uugshuulji koko awakh geed bainaa daa
2015-05-19