Том тоглолт, том цугларалт болно

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн их урлагт 50 жил ажилласанд урлагийнхан баяр хүргэх том тоглолт, том цугларалт болно.
Энэхүү тоглолтод монголын урлагийн нэр мастерууд оролцож, ая дууныхаа дээжээс өргөн барьж, их урлагийн алтан тайзнаа 50 жил ажилласан, монголын эстрад урлагийн амьд архив гэгддэг Д.Ухнаад хүндэтгэл үзүүлэх нь ээ.
Тоглолт ирэх зургаадугаар сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө эгшиглэх бөгөөд тасалбарыг 99157562 дугаарын утсаар холбогдон авч болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ