О.Долгор: Хүмүүнлэгийн ажилд цаг заваа зориулна

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг СТА жүжигчин О.Долгортой ярилцлаа. Тэрбээр өдгөө кино театруудад гарч байгаа “Ар хударга” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Хэдхэн хоногийн өмнө таны тоглосон шинэ уран сайхны кино нээлтээ хийлээ. Марал хэмээх эмэгтэйн дүр таны өмнө нь тоглож байсан дүрүүдээс тэс өөр санагдсан. Кино зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?
-Баярлалаа. “Ар хударга” кино маань урьд урьдын уран бүтээлүүдийг маань бодвол адал явдалтай кино байлаа. Ийм төрлийн кинонд ажиллахад их урамтай байсан. Миний энэ удаагийн дүр урьд өмнөх дүрүүдээс тэс ондоо характар гаргасан байгаа. Хамтарч тоглосон уран бүтээлчид маань гар нийлсэн, мэргэжлийн өндөр түвшины хүмүүс байсан.
-Та яг одоо өөр кинонд тоглож байгаа юу?
-“Ар хударга” киноны зураг авалт маань өнгөрсөн жил болсон. Үүний дараа хоёр гурван уран бүтээлд тоглосон байгаа. Цаг хугацааны хувьд ар араасаа дэлгэцнээ гарах байх.
-Танай гэр бүл өнгөрсөн 2013 онд “Улаан польто” уран сайхны киног хамтарч хийж байсан. Дахин хамтарч уран бүтээл хийх үү?
-Уран бүтээлч гэр бүл учраас төлөвлөж байгаа ажлууд бий. Цаг нь болохоор гэр бүлийн хамтарсан уран бүтээлийнхээ талаар мэдээлийг өгөх болно.
-Сүүлийн үед олны танил гэлтгүй, энгийн иргэн маань хүмүүнлэгийн ажил их хийдэг болжээ. Уран бүтээлч хүний хувьд олсон орлогоосоо сайн дурын ажилд хандив өргөж байсан удаа бий юу?
-Одоогоор хүмүүнлэгийн ажил эхлүүлсэн юм байхгүй. Өмнө нь уран бүтээлчидтэйгээ хамтраад хандивын аянд хамтарч ажиллаж байсан. Хүний эх хүн учраас аль болох нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслахыг хичээдэг. Ажил амьдралын боломж бүрдсэн үедээ хүмүүнлэгийн ажилд цаг заваа зориулж, бие даан зохион байгуулна гэсэн бодолтой явдаг.
-Тун удахгүй Олон улсын хүүхдийн эрхийн өдөр болох нээ. Охин хүү хоёроо хэрхэн баярлуулах гэж байна?
-Хүү маань хоёр ой гарантай. Охин маань ЕБС-ийн гуравдугаар ангид суралцаж байна. Хүү маань өнгөрсөн жил жаахан байсан учраас түрүү жилийн хүүхдийн баярыг сайн мэдэрч чадаагүй. Харин энэ жил миний хүү хүүхдийн баярыг сайн ойлгох байх. Эхлээд хоёр хүүхдийнхээ саналыг асууна. Тэгээд хаагуур баярлуулахаа шийднэ дээ. Ямар ч байсан хүүхдийн паркат тоглуулна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ