Катчер охинтойгоо зугаалав

img

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар өнгөрсөн оны аравдугаар сард охинтой болсон билээ. Хос охиноо Уэтт Элизабет хэмээн нэрлэжээ. Катчер охиныхоо зургийг хэвлэлийнхнээс нуугаагүй шууд олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.  Тэрбээр охин Уэттийн хамтаар Калифорни мужаар зугаалсан бөгөөд фэнүүддээ охиноо танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Мила Кунис Австралид зураг авалтад орж байгаа юм. Тэрбээр твиттертээ “Сайн аав, сайн охин. Хөөрхөн харагдаж байна” гэж жиргэжээ.

 

Гэхдээ хэвлэлийнхэн охины зургийг авсан ч нүүр царайг ил гаргаагүй зургуудыг сайтдаа байршуулсан байна. Учир нь холливуудын одод өнгөрсөн онд “Хүүхдээ хэвлэлийнхнээс хамгаалцгаая” аянд нэгдэж, гэрэл зурагчдыг хүүхдүүдийнх зургийг хууль бусаар авсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Катчер, Мила нар энэхүү аяныг санаачлагчдын нэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ