Эва Лонгория, Хилтон нар дүрэм зөрчжээ

Каннын олон улсын кино наадам Франц улсад амжилттай зохион байгуулагдаж байна. 68 дахь удаагийн наадмын зохион байгуулагчид сүүлийн үед хөгшин, залуугүй донтох болсон селфи зураг авахыг зочид болон оролцогчдод хоригложээ. Каннын наадам зохион байгуулах хорооны дарга Тьерри Фремо оролцогчдод селфи хийхгүй байхыг анхааруулсан юм. Тэгвэл улаан хивсний ёслолд оролцсон жүжигчин Эва Лонгория болон “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон нар дүрэм зөрчиж, селфидсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эва Лонгория найруулагчтайгаа селфи хийж, улмаар твиттер, инстаграмдаа байршуулжээ. Тэрбээр “Тиймээ. Энэ бол Каннын наадам” хэмээн жиргэсэн байна. Харин Парис Хилтон хятадын загвар зохион бүтээгч Лу Фантай авахуулсан зургаа инстаграмдаа байршуулсан ч удалгүй устгажээ. Хилтон “Муухай зүйл боллоо. Дүрэм зөрчсөндөө харамсч байна” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ