Хайрлана гэдэг урлаг

img

Германы сэтгэлзүйч, социологич, философич Эрих Фроммын бичсэн “Хайрлах урлаг” номыг уншигчдын хүртээл болгожээ.

 

Тодруулбал, энэхүү номын нээлт өнөөдөр Интерном их дэлгүүрт болсон байна.  "Хайрлах урлаг" номонд хүн хэн нэгэнд хайртай боллоо гэвэл бусад хүнийг бас хайрлаж чаддаг байх ёстой, хайрлахдаа идэвхгүй байвал тэр хайр чинь бүтэлгүйтнэ шүү гэдгийг уншигчдад ухааруулахыг хүсчээ. 

 

Хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрөлхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэ. Хайр хүнийг өөрчилж чадна, тэглээ гээд хүн өөр хүн болохгүй. Хүн ухамсартай болж чадвал ухамсраар бусдыг ч, нийгмийг ч өөрчлөх чадвартай болдог. Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байжээ

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ