Женнифер Лопез: Каспарт хайртай гэдгээ ойлгосон
2015-05-22

Дуучин Женнифер Лопезийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “The Boy Next Door” кинонд тоглосон юм.

 

 

-Кинонд тоглох, хүүхэлдэйн кинонд дуу оруулах хоёрын аль нь хэцүү вэ?

-Энэ жил олон сорилттой нүүр тулсан амаргүй жил байлаа. Анх удаа хүүхэлдэйн кинонд дуу орууллаа. Өнгөрсөн онд “DreamWorks Pictures” компани шинэ уран бүтээлдээ миний дуу хоолойг ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хүүхэлдэйн киноны зохиол болон гол дүрийн зургийг явуулсан. Гол дүр над шиг бор арьстай, буржгар үстэй байсан. Надтай их адилхан. Тийм учраас зөвшөөрсөн. Энэ оны эхээр хүүхэлдэйн киноны зохиол бэлэн болж эцсийн байдлаар киноны нэрийг “Home” хэмээн тохирсон. Найруулагч Жим Персон хүүхэлдэйнд дуу оруулах явцад итгэхийн аргагүй санал тавьж, улмаар би “Home”-ийн дууг дуулсан. Найруулагчид болон хүүхэлдэйн киноны зохиолчдын сэтгэлгээнээс гаргасан хийсвэр дүрийг зөвхөн дуу хоолойгоороо амьдруулах ч амаргүй байсан. Дэлгэц, бодит амьдрал дахь хоёр эмэгтэйг нэг хүн болгож, адилхан сэтгэлгээ, адилхан дуу хоолойтой болгох миний хувьд хэцүү байсан. Гэхдээ шинэ сорилтод өвдөг сөгдөхгүй, дараагийн шатандаа гарсандаа баяртай байна. “Home”-д дуу оруулах явцад би “The Boy Next Door” кинонд тоглож байсан. Зураг авалтууд өөр өөр газар болсон учир их ядарч, сульдсан. Мөн уран бүтээлчийнхээ үүргийг гүйцэтгэх шаардлагатай байсан болохоор олон сар дутуу нойртой явлаа. Одоо кино, хүүхэлдэйн киноныхоо ард гарч, үзэгчдийн талархал хүлээж байгаадаа баяртай байна. Таны асуусан асуултад одоо хариулахыг минь зөвшөөрнө үү. Миний бодлоор кинонд тоглохоос илүү хүүхэлдэйд дуу оруулах хэцүү байлаа. Гэхдээ дүр бүтээх хэцүү.

 

-Та “Home”-ийн нээлтэд ихрүүдээ дагуулан ирсэн. Ер нь нээлтийн арга хэмжээнд анх удаагаа л ихрүүдээ дагуулж ирсэн байх аа?

-Тиймээ. Тэд ихэвчлэн гэртээ л байдаг. Сургууль, сургалт, өдөр өнжүүлэх төвд ихэнх цагаа өнгөрүүлдэг. Би их ажилтай байдаг, тэд багаасаа л бие дааж, яг л томчууд шиг биеэ авч явдаг болсон. Нээлтийн арга хэмжээнд Максим хүү минь “Ээжээ таны дуу дэлгэцнээс гараад байна” гэхэд Эмма “Ээжээ та яаж дэлгэцэнд дуугаа оруулсан юм бэ” гэх мэт сонин асуулт асууж байсан. Их гайхсан шүү. Тэднийг том болсон гэж бодож байсан ч би буруу ойлгож явснаа тэр өдөр л ойлгосон. Хүүхдүүдийн сэтгэлгээ хяналтаас гарах муу ч тэгэхдээ орчиндоо таарсан сэтгэлгээ, мэдлэгтэй байх хэрэгтэй. Нээлтийн дараа Максим, Эмма хоёрыг “DreamWorks Pictures” компаниар дагуулан явуулж, хүүхэлдэйн кино хэрхэн бүтдэг, жүжигчид хэрхэн дуу оруулдаг талаар анхан шатны мэдлэг олгосон.

 

-Сүүлд тоглосон “The Boy Next Door” кино маш олон үзэгчид таалагдсан?

-Их баяртай байна. 2, 3 жилийн дараа тоглож байгаа анхны бүрэн хэмжээний кино. Зураг авалт өнгөрсөн оны хоёрдугаар сард эхэлсэн. Сэтгэхүйн, адал явдалт драм. Кино зохиол болон жүжигчид, хамт олон минь их таалагдсан. Жүжигчид сайн байхаас гадна хамт олон нэгдмэл байх нь кино сайн болоход шууд нөлөөлдөг. Кино, жүжиг, дуу, клип бол хамтын хөдөлмөрөөр бүтдэг.

 

-Кино албан ёсны нээлтээ хийсний дараа та твиттертээ “Лопез их хөгширчээ” гэж жиргэсэн байсан. Та дэлгэцнээс ямар төрхөө хараад ийнхүү жиргэх болов?

-Ямар ч хүн насыг нууж чаддаггүй гэдгийг ойлгосон. Хэдий би нүүрэндээ үрчлээгүй, буурал үсгүй ч дэлгэцэн доторх өөрийгөө голсон. Хэний ч харж чадахгүй өөг би өөрөө, өөрийнхөө нүдээр олж харсан. Гэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

 

-Холливуудын ихэнх алдартан 40 нас хүрч хэдийнэ 50-ын босгыг алхаж байна. Мөнхийн эрч хүч, гоо үзэсгэлэн гэх үгийг нэрнийхээ өмнө авч явдаг Лопез хүртэл 44 нас хүрлээ. Та ер нь хөгшрөлттэй хэрхэн тэмцдэг вэ?

-Эмэгтэйчүүд болгонд хөгшрөлтөөс хамгаалах нууц арга бий. Нуугаад яахад надад ч гэсэн бий. Би өлсгөлөн явахаас зайлсхийдэг. Өлсөх эрүүл гоо үзэсгэлэнгийн дайсан. Хоосон ходоодтой хүн 100 хувь амжилт гаргаж чадахгүй.

 

-Найруулагчийн шаардлагын дагуу хэдхэн хоногийн дотор их хэмжээний жин хаяж байсан тохиолдол бий юу?

-Би жингээ тогтмол барьдаг. Учир нь би дуучин, жүжигчин, бүжигчин бас ажил хэрэгч бизнесмэн бүсгүй. Ашигтай ажиллах нь уран бүтээлчдийн нэгдэх зорилго. Тиймээс одоо байгаа төрхөө брэнд болго.

 

-Хос мэргэжилтэй байх танд дарамт учруулдаг уу?

-Бүжиг намайг бусдаас онцгой гэдгийг олон нийтэд харуулсан. Жүжиглэх бол миний давуу тал. Харин дуулах миний авъяас. Би энэ гурвыг хослуулж чадсан учир өнөөдөр амжилттай яваа байх.

 

-Залуус танд дуртай, хайртай байдаг. Эрчүүд танд яагаад татагддаг юм бол?

-Би өөрийнхөөрөө л байдаг.

 

 

-Бүжигчин Каспар Смарттай эргэн нийлсэн байна лээ?

-Яагаад эргээд нийлчих вээ гэж үү. Хүүхдүүд минь түүнд дассан. Хол байх богинохон хугацаанд их асуусан. Би нэг үнэнийг олж мэдсэн. Би Каспарт хайртай гэдгээ ойлгосон. Миний хамгийн том айдас бол ганцаардах. Ганцаардахыг үзнэ яддаг.

 

-Та хоёрын ирээдүйд аз жаргал хүсье?

-Баярлалаа.

 

-Та “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр гурван жил ажилласан. Харамсалтай нь тус шоу хөшгөө хаахаар болсон?

-Их харамсч байна. Одоо л арга барилаа олж байхад.

 

-Ирээдүйн төлөвлөгөө?

-Олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Олон хүүхдэд аз жаргал бэлэглэхийг хүсч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
jenniper lopez aguu abyastai bvsgvi shvv sain jvjigchin duuchin bvjigchin dee delhiin super oduudiin neg goy bietei hvvhen shvv dendvv aldartai yumaa vnen nice
2015-05-22
Зочин:
мал хорс
2015-05-22