Охиноосоо болж Селенатай муудалцав

img

Реалити шоуны од Крис Женнер дунд охиноосоо болж дуучин Селена Гомезтэй хэрэлдсэн тухай “TMZ” сайт мэдээлэв. Крисийн охин, загвар өмсөгч Кендалл Женнерийг хэвлэлүүд дуучин Жастин Бибертэй холбон бичдэг билээ. Тэд энэхүү мэдээллийг батлаагүй бөгөөд “Зүгээр найзууд” гэсэн юм. Саяхан Бибер твиттертээ Женнертэй авахуулсан зургаа байршуулаад “Миний баяр баясгалан. Надтай гэрлээч” гэж бичжээ. Тус жиргээний дараа Селена твиттертээ “Бибер худалч залуу. Кендалл чи тэнэг биш бол түүнтэй дотносох хэрэггүй” гэж жиргэсэн байна.

 

Селенаг олон нийтийн сүлжээгээр дамжуулан охиныг нь шүүмжилж, гутаасанд Крис дургүйцлээ илэрхийлнэ “Чи алдартай гэдгээ мартаж болохгүй. Гэр бүлээс минь нүд, гараа тат” гэж хэлжээ. Крис “CBS” телевизийн үдшийн хөтөлбөрт оролцох үеэрээ “Миний гэр бүлийг муулсан хүмүүс сайнаа үзэхгүй. Би гэр бүлээ хамгаалах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ