Ариунаа Сүри Австри улсад шоунд оролцоно

Монголын чадварлаг залуухан загвар зохион бүтээгчдийн нэг Ариунаа Сүри тун удахгүй Австри улсын зүүн урд хэсэгт орших Грац хотод загварын шоунд эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр”Austria улсын Graz хотын Schlossberg-ын Show тайзан дээр тун удахгүй гарахаар бид ажиллаж байна. ARIUNAASURI 2016 оны загварын эхний хэсгээс нь 60 гаруй Designer-үүдийн бүтээлүүдтэй хамт гарна” хэмээн бичсэн байна.
Ариунаа Сүригийн хувьд хоёр жилийн өмнө Германд өөрийн брэнд хувцасны дэлгүүрээ нээсэн бол өнгөрсөн гуравдугаар сард Монголдоо тус дэлгүүрийн салбараа нээсэн юм.
Тэрбээр 2010 онд Японд болсон “Mercedes-Benz Fashion Week” шоунд оролцож олны танил болсон юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ