Энэ оны тэсрэлт нь "Харанхуйн хүлэг баатар"

img

Энэ жил кино ертөнцөд томоохон шуугиан дэгдээх бүтээлүүдийн нэг бол долдугаар сард нээлтээ хийх The Darl Knight Rises кино билээ. Харанхуйн хүлэг баатар Бэтмений ээлжит цуврал ийнхүү энэ жил үзэгчдийн хүртээл болох ба Warner Bros найруулагч Кристофер Ноланы удирдлагаар бүтээж байгаа аж. Киноны гол дүрд Кристиан Бэйл тоглох ба өмнөх ангийн дүрүүдийг бүтээсэн жүжигчид болох Майкл Кэйн, Гэри Олдмэн, Морган Фримен, Анн Хэйтвэй нарын оддоос гадна Мэрион Котильярд Жуно Темпл нар шинээр дүр бүтээсэн гэнэ. Найруулагч Крис Нолан 2008 онд “Харанхуйн хүлэг баатар” киног бүтээж Оскарын шагнал хүртэж байсан ба энэ киног 185 сая долларын өртөг гаргаад 1 тэрбум долларын орлого олж байсан юм. Холливудын алдар жүжигчин асан Хит Лэжер “Харанхуйн хүлэг баатар” киноны алиалагчийн дүрийг хэзээ ч байгаагүй гайхамшигтайгаар бүтээж Оскарын шагналыг нэхэн хүртэж байсан билээ. Ийнхүү гайхамшигт киноны дараагийн цуврал энэ оны дундуур нээлтээ хийж дэлгэцнээ гарах мөчийг кино сонирхогчид тэсэн ядан хүлээж байна. http://www.youtube.com/watch?v=LUC1Flmsp8E&feature=fvst

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гомбоо:
Хуц сда минь
2020-07-27