Танилцах сайтын тусламжтай нөхөртэй болно

img

Дуучин, жүжигчин Хилари Дафф өнгөрсөн оны сүүлээр нөхөр Майк Комригээс салсан билээ. Хэсэг хугацаанд ганцаараа байсан Хилари саяхнаас “Tinder” гэх танилцах сайтад бүртгүүлж, сохор болзоонд явах болсон юм.

 

Жүжигчин бүсгүй өчигдөр “Extra” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Танилцах сайтын тусламжтай нөхөртэй болно” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би ганцаардаж байна. Хэн нэгэнтэй холбоо тогтоохыг хүсч байгаа ч эмээж байна. Тиймээс намайг олны танил, алдартай гэдгийг минь мэдэхгүй, сайхан сэтгэлтэй, боломжийн царайтай, хамгийн гол нь хүүд минь түшиг болох нэгэнтэй учрахыг хүсч байна. Тийм залуутай “Tinder”-ийн тусламжтай танилцах байх. Итгэж байна” гэж хэлжээ.

 

Хилари хоёр сарын хугацаанд тус сайтын тусламжтай 11 залуутай уулзаж, болзсон гэнэ. Тэрбээр “Надтай уулзсан залуусын ихэнх нь шоконд орсон. Үнэхээр инээдэмтэй. Бүгд эргэн уулзах санал тавьсан” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SEXSDI80955877
2024-03-09