Онц сурлагатнууд орохыг хориглоно

img

 К.Драгунская "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн орчин үеийн мюзикл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нээ. Уг бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид удахгүй болох олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууддаа өргөн барих гэж буй аж. 

Тоглолт 6-р сарын 1-нд 10:00, 12:00 цагуудаас 2-хон удаа тоглох юм байна.

 

Сонирхуулахад, энэхүү жүжиг нь 2007 онд БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм.

 

Уг жүжгээр дамжуулан хүүхэд, багачуудад ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, тэд бидний нэгэн адил амьд гэдгийг ухааруулахыг зорьсон байдаг. Жүжгийн зохиол нь орчин үеийн үлгэрийн төрлөөр бичигдсэн учир тайз дикорацыг хүүхдийн сэтгэлгээнд тааруулан үлгэрийн оронд сууж байгаа мэт сэтгэгдэл төрөхүйцээр бүрдүүлэх гэнэ. Жүжгийн гол дүрд жүжигчин Б.Нармандах, Д.Ганцэцэг нар тоглоно.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
oooooo
2015-05-25
Зочин:
goool
2015-05-25
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-25
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-25