Кимтэй селфигээр өрсөлдөнө

Реалити шоуны од Ким Кардашиан саяхан селфи номоо худалдаанд гаргасан билээ. “Selfish” хэмээх ном дэлхийн таван улсад зарагдаж, нийт 15 сая хувь борлогдсон байна. Тэгвэл Кимийн селфи номын борлуулалтыг бууруулах ном тун удахгүй худалдаанд гарахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Холливуудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон 200 гаруй селфи зураг бүхий “Жинхэнэ аз жаргалыг мэдэр” гэх номоо худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Тус номонд Жонсоны ганцаараа авахуулсан селфи зураг байхгүй бөгөөд ихэвчлэн фэнүүд болон кинонд хамтдаа тоглосон уран бүтээлчидтэй авахуулсан зургаад багтах гэнэ. Номны хавтсанд Оросын супермодель Ирина Шейктэй авахуулсан селфи зураг байршиж байгаа аж. Зургийн тайлбарт “Миний зүрхийг хүлээн аваагүй ганц бүсгүй” гэж бичжээ. Тэд “Hercules” кинонд тоглосон юм.
Жонсон Мексикийн фэнүүдтэйгээ уулзахаар Мехико хотноо хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрбээр Америкийн “NBS” телевизэд “Миний селфи ном Кардашианы номоос илүү хувиар зарагдана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Түүний ном ирэх сарын 22-нд буюу жүжигчний төрсөн өдрөөр худалдаанд гарах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ