Б.Шүүдэрцэцэг: Их уншиж байж, улс хөгжинө гэдгийг ойлгоосой

img

Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг “Үүлэн хээтэй орчлон” романаа хэдхэн хоногийн өмнө уншигчдын гарт хүргээд байгаа юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

 

-Юуны өмнө танд хоёрдахь романаа “өлгийдөн” уншигчдын хүртээл болгосонд баяр хүргье. “Үүлэн хээтэй орчлон” ном хэр хугацаанд бүтсэн бэ?

 

-Баярлалаа. “Үүлэн хээтэй орчлон” номоо өнгөрсөн жил яг өдийд эхэлж байлаа.  Нэлээд удаан бодож, ажиллаж байж бичиж дуусгалаа. Номын нээлт маань өнгөрсөн бямба гаригт болсон.

 

Нээлтэд урлаг соёлын томоохон төлөөлөгчид ирж, мялаалгын үг хэлсэн. Энэ үеэр тэд “Хүн роман бичиж байж зохиолч болдог. Маш том ажлын ард гарлаа” хэмээн хэлж байсан. Миний хувьд тэдгээр том хүмүүсийн сайшаал, магтаалыг сонсох сайхан байлаа /инээв/. Ном хэр зэрэг амжилттай болсныг уншигчид маань хэлэх байх.

 

Миний фейсбүүк найзуудаас “Таны номыг шөнөдөө уншчихлаа” хэмээн тагласан байсан. Хэрэв ном сонирхолгүй бол хүн шөнөжин уншихгүй шүү дээ /инээв/. Тэгэхээр гайгүй болсон болов уу гэж найдаж байна.

 

 

-Шинэ романд хэдэн оны үйл явдал гардаг вэ?

 

-“Үүлэн хээтэй орчлон” номд 1900-аад оны үеийн Хүрээ, Түшээт Хан аймаг, Ахай засгийн хошуу, Элдэн  засгийн хошуу болон тэнд болж буй үйл явдал гардаг. Энэ романд асар олон хүний дүр бий. Мөн айлуудын нохойны нэрс байгаа. Тэгэхээр хооронд нь будлих тохиолдол гарна шүү дээ.

 

 

-Та “Домогт Ану хатан” романаа уран сайхны кино болгож байсан. Үүнээс өмнө тайзны бүтээл хийж, үзэгчдийн таашаалыг төрүүлж байсан удаатай. Тэгвэл энэ удаа “Үүлэн хээтэй орчлон” романаараа тайз, дэлгэцийн уран бүтээл хийх бодол бий юу?

 

-Мэдэхгүй. Найруулагчид маань уншиж үзээд сонирхолтой байна гэвэл би зохиолын эрхээ өгнө. Заавал өөрөө хийнэ гэхгүй. Би романаа нэлээд драмтай, өрнөл ихтэй бичихийг хүссэн. Төгсгөлдөө бүх үйл явдлын зангилаа тайлагдахаар зохиомжилсон.

 

Энэ нь тайз, дэлгэцийн уран бүтээл хийхэд илүү дөхөмтэй, хэрэгтэй чанар болов уу гэж бодсон. Хэрэв хүмүүст таалагдвал, цаашид илүү сайн бүтээл болоосой гэж ерөөгөөд зохиолоо өгчихнө. Гэхдээ уншигчдын маань л үнэлгээ мэднэ дээ.

 

-“Ану хатан” кино АНУ-ын зах зээл дээр борлуулагдаж байгаа сурагтай байсан. Хэрхэн дэлхийн зах зээлд киногоо гаргасан бэ. Борлуулалт хэр байна?

-Киногоо дэлхийн зах зээлд гаргахын тулд дундын зуучлагчаар дамжуулсан.

 

Манай “Шүүдэр” продакшин 2013 онд Хонконгын олон улсын кино фестивалд оролцоод, дундын зуучлагчтай болж чадсан.

 

Кинонд маань нэлээдгүй завсар хийж, АНУ-ын зах зээлд 2014 оны 9-р сарын 9-нд “Эрэлхэг гүнж” гэдэг нэртэй, гурван хэл дээр гаргасан байгаа.

 

 

-Таны гадаад төрх үеийнхээсээ залуу харагддаг. Нууцаасаа хуваалцаач?


-Би биологийн хөгшрөлтийн эсрэг янз бүрийн зүйл хэрэглээгүй. Харин хүнд өөрийгөө олох үе ирдэг гэдэг шиг имижээ олсон байж болох юм. Түүнээс бус хумсыг эс тооцвол надад хиймэл зүйл ганц ч байхгүй. Би маш их прагматик хүн учраас аливаа зүйлийн агуулгыг шүтдэг. Тэгээд ч би монгол хүн. Монгол хүний ерөнхий шинжийг арилгаж, өөрийгөө өөрчлөөд байх шаардлага надад огт байхгүй.

 


-Зохиолчид нийтлэг дүр төрх, гүн ухааны гэмээр “маяг”-аараа ижилсэх нь бий. Таныг тэдний дунд арай онцгой харагддаг гэдгийг анзаараагүй үлдсэн хүн цөөхөн болов уу?


-Би бусдад гоё харагдах гэж асуудалд ханддаггүй. Тэгээд ч дотоод мөн чанараараа бол харин ч их эрэгтэйлэг хүн. Зарим хүнд их гоё харагдаад, нэг хэсэгт нь хэт их гадаад төрхдөө анхаардаг хүн шиг харагддаг байж магадгүй. Ямар ч байсан миний дотоод мөн чанар хэвээрээ байгаа. Зохиолчдын тухайд манайд л нийтлэг нэг дүр төрхтэй харагддаг болохоос бус гадаад оронд бол өөр байдаг.

 

Манай С.Удвал гуайн хувьд гэхэд л гайхалтай сайхан эмэгтэй байсан. Тэгээд ч би зохиолчдыг гаднаас нь уйтгартай харагдах хэрэггүй гэж боддог. Бид оюуны талбарт ажиллаж байгаа хүмүүс. Биднийг харж үлгэр авах залуу охид олон бий.

 

Надад гэхэд “Таныг үлгэрлэн дуурайдаг” гэж хэлэх охин олон байдаг. Иймд оюуны салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаагийнхаа хувьд маш олон залууг энэ чиглэлээр ажиллаж, шударгаар амьдралын сайн сайхнаа бүтээх зам руу татахдаа би өөрийгөө сайн үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсдэг.

 



-Та өөрийгөө Монголын утга зохиолд үүрэг гүйцэтгэж байна гэж боддог уу?


-Энэ талаар дүгнэлт хийж байгаагүй юм байна. Би шинэ зүйл бичээгүй. Дэлхийн утга зохиолын бүхий л урсгал уншигчдад хүрчихсэн. Номыг буруу талаас нь харуулж бичихгүй юм бол энд шинэчлэл хийх боломж байхгүй. Харин монгол хэл соёлоо авч явахад өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж боддог. Тэгэх үүрэг ч надад бий. Ерөнхийдөө монгол хэлээр гарч буй зохиол, бүтээл шинэ байхад, уншигчидтай болоход нь өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. Монголд борлуулалтаараа нэг номерт байна гэдэг хэцүү. Орчуулгын зохиолууд маш сайн борлогддог. 

 

 

 

-Монголын зах зээл хэтэрхий бага байгаа нь номоос ашиг олох боломж олгодоггүй гэсэн яриа бас байдаг?

 

-Хүн ам бага байгаа нь харамсалтай хэрэг. Гэхдээ би голохгүй. Би Монголдоо төрсөн учраас байгаа нөхцөл байдалдаа л тохируулж бодохыг чухалчилдаг. Монголын ном уншигчдын тоог дэлхийн бусад улс гүрнүүдтэй харьцуулахад маш бага гэсэн судалгаа гарсан байна лээ. Бид хөгжиж дэвшье гэж бодож байвал, унших хэрэгтэй байгаа юм. Их уншиж байж, улс хөгжинө гэдгийг ойлгоосой

 

Миний хувьд тодорхой хэмжээний уншигчиддтай. Надад “уншихгүй байна аа” гээд үстэй толгойгоо зулгаагаад байх зовлон байхгүй. Гэхдээ бид дэлхийн болон монголын уран зохиолуудыг уншиж байж, гэгээрнэ гэдгийг хүмүүс ойлгоосой. 

 


-Орчин үеийн уншигчид “Роман уншина гэхээс халшраад байна” гэж хэлэх нь бий. Тэд бас “Зохиолч нь яаж ийм урт ном бичдэг байна аа” гэдэг. Таны хувьд халшрах үе байсан уу?

 

-Зарим үед халширч, барьж авахаас зугтах тохиолдол байсан. Романыг онгодоор бичнэ гэж байхгүй. Яруу найргийг л онгодоор бичдэг байх. Уншигчдын хувьд зарим нь тийм бодолтой байдаг нь үнэн. Харин миний уншигчдын хувьд том номонд илүү дуртай. Өгүүллэгийн ном туужаасаа удаан зарагддаг. Роман нь туужаасаа хурдан зардаг.

Харин “Ану хатан” роман өмнө нь гаргаж байсан бүх номын минь борлуулалтыг эвдсэн. Би уншигчаа их сайн бэлдсэн гэдгээ сүүлийн үед улам бүр мэдрэх болсон шүү. Өөрийгөө хүмүүсийн хайранд амьдарч байгаагаа ч цаг ямагт мэдэрч байгаа.

 

 

-Зураач нар зураг зурахдаа нийгмийн асуудал, орчлонгоос хэсэгтээ хөндийрч байж зураг юм билээ. Та бас тэгж байж бичдэг гэсэн үг үү?

 

-Тэгдэг. Зохиол бичихэд судалгаа маш их хийдэг. Дараа нь орчинг чухалчилна. Миний хувьд орчинг их голдог хүн. Зохиолоо бичихдээ нам гүм орчинд, сэтгэл санаагаа чөлөөлж байж уран бүтээлээ хийдэг. “Үүлэн хээтэй орчон” номоо төгсгөхийн өмнөхөн “Гэрэлт зүрх” аянаа санаачилж, зохион байгуулсан. Аян болж байх хугацаанд би бүтэн нэг сар ганц ч мөр үг, өгүүлбэр бичээгүй. Яагаад гэвэл, сэтгэл санаа маань өөр юманд саатахад, би бичиж чаддаггүй.

 

“Домогт Ану хатан” романаа дуусгахын өмнө нь нэгэн бяцхан охинд туслаж байсан. Түүний дараахан Ану хатаны сүнс надад онгод хайрласан юм шиг, нэг сарын дотор зохиолоо бичиж дуусгасан. Гэхдээ хүн хүн өөр юм билээ.

 

Тухайлбал, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн гуай таван ханатай гэрт, хүүхдүүд нь бужигналдаад л, ар өврөөс нь хүүхдүүд “ноцсон” байхад бичээд суудаг гэж байгаа. Би гайхдаг юм /инээв/. Миний хувьд өчүүхэн чимээ гарахад л бичиж байсан орчноосоо тасарчих гээд байдаг муу талтай. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хуланг үзэн ядагчид:
Айлын аав нь хүүхдүүдийнхээ ээжид биш Хуланд хайртай болжээ, ккккк Хүүхдүүдийн ээж аавыг нь зовоож тарчлаасан юм болов уу?
2015-05-28
huland magtah ch:
ailiin aawig salgaad suusan zawhai Hulang magtah ch ilvv hereg baina aa. Ene hvvhnii zohiol bol yag l uur shig n baidag.
2015-05-28
zochin:
chamshig baas iddegguiee
2015-05-27
зочин:
Их юм уншсан хүн ертөнцийг өөрөөр харна шүү.Ярилцаж суухад ч урамтай байдаг. 21-р зуун чинь оюуны чадамжийг дэмжсэн зуун шүүдээ.
2015-05-27
уншигч:
Хэ хэ, сэтгэгдэл бичээд бусдын сэтгэгдлийг харсан чинь энэ хүмүүс чинь ямар аймаар муухай хар энергитэй заваан болчихсон юм бэ! Нэгнийхээ амжилттай сайн яваад баярлаж, ном бүтээсэнд нь.роман байтугай сонинд нэг муу жаахан нийтлэл бичих ч амаргүйштээ олзуурхахын оронд учир утгагүй доромжилчих юм аа. Ийм бвал харин ч Монгол улс хөгжихгүй шүү. Бас тэгээд юу юу гэнэ вэ балай Хулан авгай ч гэх шиг. Хаа хамаагүй явж бгаа өөр нэг уран бүтээлчийг хамруулан доромжилсон ч бх шиг. Хулан шиг дураараа, билэг танхай авьяастай, өөрийнхөөрөө оригоороо бж чаддаг, хэлье гэснээ хэнээс ч айхгүйгээр хэлж чаддаг зоригтой ухаантай, мэдлэгтэй их уншсан мундаг шүлэгч хүүхэн хаана бгаа юм? Байдаг юм аа гэхэд ховор л болов уу? Мөн энэ Шүүдэрцэцэг зохиолчийг гутаан доромжлох гэж байж ядаж бгаа улсыг харахнээ өөрсдөө зохиолыг нь уншаагүй нь харагдаж бна. Тэрээр байнга л өөдөө мацаж, шинийг эрэлхийлж, авьяасаараа цуцалтгүй хөдөлмөрөөр тэтгэж бдаг нь зохиол бүтээл нь улам сайжирч бгаагаас харагдаад бгаа юм. Ядахдаа
2015-05-27
zochin:
chamshig baas iddegguiee
уншигч:
Шүүдэрцэцэг зохиолчид шинэ романаа өлгийдөн авсанд нь баяр хүргэе! Үнэхээр явах тусмаа л чангараад бгаа хүн дээ. Одоогийн энэ роман нь их чамбай, маш сонирхолтой болсон шинжтэй бналээ. Мань хүний хэл найруулга гэж бол хуучны өвгөн зохиолчдоос даваад ёстой л нэг урсгаж өгдөг болсон бналээ. Энэ янзаараа цахш бичээд бвал Монгол хэл, монголын уран зохиолд том хувь нэмэр оруулах бүсгүй дээ.
2015-05-27
Зочин:
муу юм уншаад юу л сайжраа аж. 2 гар 10 н хуруугаараа ажиллаж юм бүтээдэг хүмүүс л агуу.
2015-05-26
Зочин:
чи өөрөө жаахан ном унш их муу бичдэг юм билээ.
2015-05-26
дсөса:
Хиншүүд хэлдээ, цаад чинь фэншүүгийн халтар дэвтрээс өөр юм үзээгүй
2015-05-26
Зочин:
Сүүлийн роман нь лаг болжээ. Заавал уншаарай. Яван чангарч байгаа юм байна шүү. Амжилт.
2015-05-26
zochin:
eniig zoxiolch gexeer gaixax yum xoorxii unshsan jooxon yumaa xolij xutgaj xen ch unshxaargui neg yum xiigeed teriigee ooroo sain zoxiol geed balairaad suux yumdaa ug ni bol unshigch nar sain muug ni xelex baital teneg abgai
2015-05-26
Зочин:
хүн амьтан муулж кайф авдаг хүн би биш л дээ. гэхдээ л шүүдэрцэцэгийн номыг уншаад улс байтугай нэг хүн ч хөгжихгүй
2015-05-26
Zochin:
Enenii nomiig unshaad Mongol hugjih yum uu kkk, huh ineed hurchihlee... Uuriiguu mundag geed bodchihoj ulger bichdeg bj kkk.
2015-05-26
zochin:
YM UNSHIHGUIN GAIGAAR ZARIM NEG SETGEGDEL BICHISEN HUMUUS OORSDIIGOO ILCHLEH YM DAA. AMJILTTAI YVAA NEGENDEE URMIIN UG HAIRLAJ HEZEE SURNADAA. YDUU CH BAISAN SETGEL N SAIHAN HUMUUS HORVOOGOOR DUUREN BAIGAASHUU. SHUUDERTCETCEGT BAYR HURGIE. ULAM SAIHAN UNSHAAD ORCHNOOSOO TASRAHAAR ROMANUUD BUTEEGEEREI.
2015-05-26
Зочин:
namaig oyutan bhad manaid hicheel ordog togtohbayar gedeg bagsh bsan suuld ni ner ni sonsogdohoo bolison chin neree soliod shuudertsetseg gedeg urAn buteeliin nertei bolson yum bilee uneheer arilgasan songino shig tseverhen ayataihan hun shu bi odoo ch sain sanadag shu 1998 ond shu dee
2015-05-26
Зочин:
Уншиж байж хүний тархи хөдөлмөрлөх юмаа сэтгэж зохицуулна. Роман бичих амаргүй шзз дээ. Бөөн тэвчээр. Хир баргийн хүн романы ар гарахгүй дээ. Мундаг байна.
2015-05-25
Зочин:
yu yu unshchihaw daa, ergvv har awgai ichig ichig gene vv? he he.
2015-05-25
zochin:
buruu b.na unshaad bishee xodolmorloj ajillaj baij bid uragshilana Togtoxsurengiin nomiig unshaad yu xogjix ve dee
2015-05-25
Зочин:
jamar sonin setgegdel bichdeg jum ve oodrog bail daa iim saihan tegeed nom bicheed her bargiin hun nom bichihgui l baihgui ju
2015-05-25
Зочин:
Их унших дэмий дээ. Шүүдэрцээцг шиг эсвэл бүүр Хулан шиг балай авгай л болно.
2015-05-25
Зочин:
ямар юмны зохиолч вэ ичиг ичиг
2015-05-25
Зочин:
Эргүү хар авгай даа.
2015-05-25