Балбад сургууль барьж өгнө

Холливуудын нэрт жүжигчин Сьюзан Сарандон Балба улсад очиж, газар хөдлөлтөөр орон гэр орон, гэр бүлээ алдсан хүмүүстэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр найз залуугийнхаа хамтаар газар хөдлөлтийн голомт Катманду хотноо очжээ. Жүжигчин Балбад тав хоног саатах бөгөөд 250 мянган ам.долларын хандив өргөжээ.
“Түүний өргөсөн хандиваар Катманду хотын хамгийн эртний сүмийг засварлах болно” хэмээн хотын дарга хэвлэлийнхэнд мэдэгдэж “Шаналсан ард түмнийг минь тайтгаруулж буй жүжигчин Сьюзанд баярлалаа. Бурхан таныг ивээж, урт удаан наслуулах болтугай” гэж хэлжээ.
Сьюзан твиттертээ “Балбын иргэдтэй авахуулсан зургаа байршуулаад “Сэтгэл минь их өвдөж байна. Газар хөдлөлтөөр орон гэрээ алдсан хүмүүс майханд амьдарч байна. Олон хүүхэд ундны ус, идэх хоолгүй байна” гэж жиргэсэн байна. Жүжигчин тус улсад сургуульд барьж өгөхөө мэдэгдэж, өчигдөр сургуулийн шав тавих ёслолд оролцож, улаан тууз хайчилжээ.
Балба улсад өнгөрсөн сарын 24-нд 7.8 баллын газар хөдлөлт болж, 8900 хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ