Саймоны хүү 50 саяын хадгаламжтай болов

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэл өнгөрсөн оны хоёрдугаар сарын дундуур анхны хүүхдээ өлгийдөн авч хүүдээ Эрик хэмээх нэр өгсөн билээ. Тэрбээр өчигдөр хүүдээ хадгаламжийн дэвтэр нээж өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Саймон хүүгийнхээ нэр дээр 50 сая ам.доллар шилжүүлсэн байна. Эрик өдгөө 15 сартай ч Британи гэлтгүй холливуудын алдартнуудын хүүхдүүдээс хамгийн баян өв залгамжлагчаар тодорсон байна. Тэрбээр мөн 4.5 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөтэй билээ.

 

Эрикээс өмнө Британийн хамгийн их хадгаламжтай хүүхдээр ханхүү Жорж Александр Луи тодорч байсан билээ. Түүний хадгаламжинд 30 сая ам.доллар байдаг. Тэрбээр 18 нас хүрэхэд түүний хадгаламж 100 саяд хүрэх юм.

 

Харин холливуудын алдартнуудын хүүхдүүдээс хамгийн баян нь Том Круз, Кейти Холмс нарын охин Сури билээ. Суригийн хадгаламжинд 29 сая байдаг бол реппер Кейни Уэст, Ким Кардашианы охин Нори Уэстэд 18.2 сая ам.долларын хадгаламж бий.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
X factor show ih aldartai shvv olonch gaihamshigtai abyastniig torvvlsen dee ene saimon gej er barag l delhiin od bolloo shvv ih sain shvvgch urlagiin ondor bolobsroltoi hvn yum baina lee yur ni saimon l sonirholtoi bolgodog gehed neg ih buruudahgvi heegvi gvndvvgvi saihan er baina lee
2015-06-05