“Өвчилсөн” одод

img

Америкийн “www.hollywoodlife.com” сайт уншигчдынхаа дунд нэгэн санал асуулга явуулсан байна. Уншигчдаас оддын өвчин буюу өөрийгөө тахин шүтэх үзэлд автсан алдартнуудыг нэрлэхийг хүссэн байна. Энэхүү санал асуулгад 500 мянга гаруй уншигч оролцож, саналаа өгчээ. “Өвчилсөн” оддын жагсаалтад хэн хэн багтсаныг сонирхуулж байна.

 

Жастин Бибер

 

 

Дуучин Ашер, Биберийг интернэтийн одоос жинхэнэ од болгосон. Бибер 2009 оны гуравдугаар сард анхны “Baby” дуугаа гаргаж, өсвөр насны охидын шүтээн болж, өдрөөс өдөрт түүний нэрийг мэдэх, хайрлах хүмүүсийн тоо нэмэгдсэн билээ. Бибер хормын төдийд жижигхэн одоос аварга том од болж, холливуудын хамгийн залуу уран бүтээлчийн нэгээр тодорсон юм.

 

Түүнийг хайрлах хүмүүсийн тоо 2013 оноос эрс багасч эхэлжээ. Нэр хүнд нь буурсан гол шалтгаан нь тэрбээр биеэ тоож, хүнд шатны оддын өвчин туссантай холбоотой. Өдөр бүр үдэшлэгт оролцож, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хөрштэйгээ муудалцаж, хэл амаар доромжлох гэх мэтээр ёс зүйгүй үйлдлүүд ихээр гаргаж, фэнүүдийнхээ урмыг хугалсан билээ.

 

Бибер өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон ч Канад улсын иргэн учир ял аваагүй юм. Хар тамхины дуулианы дараа түүний нэр хүнд газарт унаж, муугаар ч болтугай олны анхаарлыг татахыг оролдож эхэлсэн хэмээн америкчууд залуу дуучныг дүгнэж байна.

 

Майли Сайрус

 

 

Энэ охины өөрчлөлтийг хараад америкчууд “Бурхан минь” хэмээн уулга алддаг. Тиймээ, Диснейгээс олны танил болсон буржгар үстэй охин одоо танигдахыг аргагүй болжээ. 2014 он бол “Майлигийн тэнэглэлийн жил” хэмээн хэвлэлүүд бичдэг. Мөн зарим хэсэг нь түүнийг тайчигчаас дутахааргүй гэж шүүмжилж, түүний дуу, клипийг нь олон нийтийн хэрэгслээр цацахгүй байхыг анхааруулдаг.

 

Богино шар үс, урт хэл анх олны анхаарлыг татдаг байсан ч одоо улиг, анхаарал татахуйц байхаа больсон хэмээн саналаа өгсөн иргэдийн ихэнх нь үзэж байна. Хэдий Майли хар тамхи хэрэглэж байхдаа баригдаагүй ч түүний мансууруулах бодисонд донтсон хэмээн олон нийт харддаг. Майлигийн гэнэтийн өөрчлөлт бол зүгээр л “оддын өвчин”.

 

Рианна

 

 

Бусдад хараал хэлэх нь онцгүй хэрэг. Харин дуучин Рианна өөрийг нь ангуучилж, гарын үсгийг нь авч, хамтдаа зургаа авахуулахыг хүсдэг фэнүүддээ үргэлж хараалыг үг хэлж, гомдоодог. Барбадос улсаас АНУ-д ирж, жинхэнэ попын гүнж болсон Рианнагийн ааш зан хяналтаас гарч, сэтгэл зүйн сургалтад хамрагдах хэмжээнд хүрсэн гэдгийг ойрын эх сурвалжууд мэдээлдэг.

 

Жилд 25 сая ам.долларын цэвэр ашиг олдог 26 настай Рианна оддын өвчин туссан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр “Би өөрийгөө барихыг хичээдэг. Гэхдээ миний уур гэнэт л хүрдэг” гэж хэлжээ.

 

Крис Браун

 

 

Сахиусан тэнгэрээс тамын хүү болсон уран бүтээлч бол дуучин Крис Браун. 2009 онд найз охиноо зодож, олны анхаарлыг татсан энэ залуу өөрөөсөө бусдыг хайрладаггүй. Өнгөрсөн жилийн сүүлээр Ниа Ами гэх бүсгүй дуучнаас жирэмсэн болсон хэмээн мэдэгдэж, дуулиан тарьсан билээ. Бүтэн жил үргэлжилсэн хүүхдийн маргаан энэ сарын эхээр дуусгавар болж Крис, нэг настай Ролити охины аав болохоо хүлээн зөвшөөрчээ.

 

Крис оддын өвчин тусаагүй байсан бол одоо олон сая цомгоо худалдаанд гаргаж, олон сая фэнтэй дуучин ч байх байсан. Тэрбээр 2013 оноос хойш шинэ уран бүтээлээ гаргаагүй билээ.

 

Леди Гага

 

 

Түүнийг сайн, муу охин хэмээн хоёр ангилдаг. Гага гаж, этгээд гэсэн үг. Тиймээс энэ бүсгүй нэрнийхээ утганд тааруулж, гаж стильтэй хувцас өмсч, яг л сэтгэцийн өвчтэй нэгэн шиг биеэ авч явдаг.

 

Эцэг эхчүүд түүнийг оддын өвчин туссан нэгэн гэдэг бол дуучны фэнүүд жинхэнэ уран бүтээлч, сод ухаантан хэмээн хамгаалдаг. Тэгвэл “www.hollywoodlife.com” сайтад саналаа өгсөн иргэдийг 25 хувь нь “Гагаг оддын өвчин туссан нэгэн”, “Хэтэрхий их биеэ тоож, бусдыг үл хүндэтгэдэг” гэж дүгнэжээ.

 

Кейша

 

 

Ганцхан дуугаараа олны танил болсон дуучин Кейшаг өөрийгөө бусдаас онцгой гэх үзэлд автаж, оддын өвчний хурц шатанд шилжсэн хэмээн саналаа өгсөн иргэдийн 50 дээш хувь нь дүгнэжээ.

 

Хоёр жилийн хугацаанд уран бүтээл гаргаагүй тэрбээр хадгаламжинд байгаа ихэнх мөнгөө хар тамхи, согтууруулах ундаанд зарцуулсан байна. Тэрбээр хажуугаар явсан хүн бүрээс “Надаас юу хүсэв. Гарын үсгийг минь авахыг хүсч байна уу. Эсвэл зургаа авахуулах уу. Би бол од” гэж асуудаг ажээ.

 

Лэндсей Лохан

 

 

Лэндсей Лоханыг саналаа өгсөн иргэдийн 87 хувь нь “Жинхэнэ солиот. Улиг болсон уран бүтээлч. Хөөрхий энэ бүсгүй өрөвдөж байна. Өөрийгөө гайхалтай харагддаг гэж боддог байх даа. Оддын өвчин туссан тэнэг” гэх мэтээр сэтгэгдлээ бичиж, “Хийсвэр ертөнцөд амьдрагч” гэж дүгнэжээ.

 

Кардашианы гэр бүл

 

 

Реалити шоугаар гэр бүлийнхээ бүх булхайг илчилж байж алдартай болсон Ким Кардашианы гэр бүл энэхүү жагсаалтад багтжээ. Нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацаж, ямар ч нууцгүй болсон Кимийн гэр бүлийнхэн томоосоо жижиг хүртлээ оддын өвчнөөр өвчилж, гоо сайхны хагалгаанд донтсон гэхэд болно.

 

Кимийн 16 настай Кули Женнер аварга уруул, өгзөг, 19 настай Кендел Женнерийн гадаад төрх, 28 настай Коли Кардашианы уруул, 33 настай Ким Кардашианы хөх, өгзөг, уруул зэрэг гоо сайхны хагалгааны буянаар бий болсон. Тэд гэр бүлээрээ хиймэл. Азаар алдартай болсон эдгээр бүсгүйчүүд америкчуудын хамгийн их дургүйлийг хүргэдэг нь санал асуулгаар ил болсон байна.

 

Селена Гомез

 

 

Гомез бол сайн охин ч сүүлийн үед биеэ тоох болсон гэв. Тэрбээр өөрийгөө үзэсгэлэнтэй, хамгийн гайхалтай гэж бодох мухар сүсэгт автах болсон тухай гэрчүүд мэдээлдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ednuusiig bugdiig ni islamiin ulsad tushaah heregtei.t
2015-05-26
Цолмон:
Америк Канадын одууд тэндээ л од байдаг юм байгааз.Манайд бол од гэж тоохгүй байх.Ер нь дандаа америк мэдээ оруулахаа болье
2015-05-26