Олныг алмайруулж буй шинэ аян

img

“Charlie Charlie Challenge” гэх аян интернэтэд хүчээ авч байна. Энэхүү аян “Мөстөй ус” зэрэг олон аянаас өвөрмөц бөгөөд хүмүүсийг жинхэнэ утгаар нь айдаст автуулж буйг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бичгийн буюу А4 цаасыг балаар дөрөв хувааж зураад 1-4 хүртэл дугаарлах хэрэгтэй. 1, 2 гэж тэмдэглэсэн хэсэгт “YES” буюу “Тийм” 2, 4 хэсэгт “NO” буюу “Үгүй” хэмээн бичээрэй. Дараа нь хоёр балын харандааг нэмэх тэмдэг шиг бичгийн цаасан дээр байрлуулаад “Би мөнгөтэй болох уу”, “Би найз залуутай болох уу” гэх мэт энгийн асуулт асуухад харандаа гадны нөлөөгүй хөдөлж, “YES”, “NO” үгний нэгийг заах аж.

 

Эд шидийн гэмээр энэхүү аянд нэгдсэн хүмүүс твиттер, инстаграм дээр аянд оролцож буй бичлэгээ байршуулж, үнэн бодит гэдгийг баталсаар байна. Харандаа ямар ч гадны нөлөөгүй хөдөлж, нэг үгэн дээр очиж байгааг аянд оролцогчид баталж, гайхширч буйгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэж, аянд нэгдэхийг уриалжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sml:
Shal hudlaa ym hhin chaawaas
2015-05-30