Дуучин К.Номинжин найрамдлын элч боллоо

Дэлхийн хэмжээний од болохоор өөрийгөө бэлтгэж олон жил эх орноосоо хол амьдарсан дуучин К.Номинжин Олон нийтийн дипломат найрамдлын элч болжээ.
Тодруулбал, түүнд энэ сарын 23-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг БНСУ-ын Олон нийтийн дипломат найрамдлын элч өргөмжлөлийг гардуулсан байна.
БНСУ-ын Засгийн газар нь гадаадын соёл урлагийн салбарын алдартнуудыг БНСУ-ын Олон нийтийн дипломат найрамдлын элчээр өргөмжилж БНСУ болон тухайн улс хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхэд нь дэмжлэг үзүүлжээ.
Одоогийн байдлаар Израил, Энэтхэг, Казакстан зэрэг орнуудад 10 гаруй Олон нийтийн дипломат найрамдлын элч өргөмжлөгдөн ажиллаж байгаа аж.
Ийнхүү дуучин Номинжин 2017 он хүртэл хоёр жилийн хугацаанд Монгол Улсад Солонгосын соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ