Манай улс Венецийн наадамд оролцож байна

img

Уран бүтээлч Үнэн-Энх, Т.Энхболд нарын бүтээлДэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн Биеннальд болдог үзэсгэлэн 56 дахь жилдээ болж байна. 

 

Уг үзэсгэлэнд Монголын авъяаслаг уран бүтээлчид анх удаагаа оролцож байна.  Үзэсгэлэн эхэлснээс хойш Монголын павильонд нийт 9000 орчим, нээлтийн хоёр өдөрт 4000 орчим хүн зочилжээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Венецийн наадамд оролцож буй Монгол Улсын павильон шилдгийн тоонд жагсаад байгаа аж. 

 

Венецийн наадам нь дүрслэх урлагийн хамгийн өндөр зэрэглэлийн олон улсын наадам бөгөөд 150 жилийн туршид дэлхийн олон авъяаслаг уран бүтээлчид оролцон хамтарсан үзэсгэлэн гаргаж иржээ.

 

Тухайлбал хамгийн алдартай зураачид болох Густав Климт, Сальвадор Дали, Жорж Брак, Антонио Тапиез, Пикассо, Йоко Оно, Ай Вей Вей зэрэг олон зуун алдартнууд оролцож байсан түүхтэй ажээ.

 

Венецийн наадмыг дэлхийн олон орны томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд сурвалжлан ажилладаг юм. 2013 оны наадмын үеэр 332 телевизийн станц, 7100 гаруй сэтгүүлч ажиллаж байжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ