Цөмийн зэвсэггүй статустай болоод 20 жил болжээ

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн зэвсэггүй статустай улстай улс болсны 20 жилийн ой дохиож байгаатай холбогдуулан мэдээлэл сонслоо. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ганцхан манай улс цөмийн зэвсэггүй статустай байдаг аж.  Хэдийгээр 20 жил болсон  ч Аюулгүйн зөвлөлийн 5 улсын гуравтай нь гэрээгээ байгуулаагүй байдаг юм байна. Хятад, ОХУ-тай цөмийн зэвсэггүй статустай улс гэдгээр  гэрээ байгуулсан ч АНУ, Франц,  Англи улс хүлээн зөвшөөрдөггүй учир өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй байдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ