Монрог мартах цаг болсон

Дуучин, жүжигчин Женнифер Лопез “US” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус сэтгүүлээс тодруулсан “хамгийн гайхалтай, төгс биетэй” уран бүтээлчээр тодорсон байна. Лопез ярилцлагынхаа үеэр “Америкчууд одоо Мэрилин Монрог мартах цаг нь болсон. Яагаад 60, 70 жилийн өмнө амьдарч байсан тэр эмэгтэйн мэдээлэл өнөөдрийг хүртэл интернэт ертөнцөд бидний мэдээлэлтэй зэрэгцээд оршиж байгаад гайхаж байна. Одоо мартах цаг нь боллоо” гэж хэлжээ.
Лопез инстаграмдаа Монрогийн зургийг байршуулаад “Тэнэг эмэгтэй” гэж бичсэн байна. Түүнийг яагаад Монрог үзнэ ядах болсон нь тодорхойгүй байгаа ч “TMZ” сайтын бичсэнээр ““Google” хайлтаар хэрэглэгчид Лопезийн мэдээллээс илүү Монрогийн мэдээллийг их уншсан учир тэрбээр атаархсан байх” гэжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг хэн ч баталж чадахгүй гэж тус сайт онцолсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ