С.Дулам доктор ”Эрдмийн дал мод” одонгоор шагнууллаа

Франц улсын Засгийн газраас шинжлэх ухааны доктор, профессор, яруу найраг, МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш С.Дуламд “Эрдмийн дал мод” шинжлэх ухааны дээд одонгоор шагнажээ.
Энэхүү шагналыг өчигдөр Франц улсын элчин сайдын яаманд гардуулж, хүндэтгэлийн үйл ажиллагааг яамны зүгээс зохион байгуулсан юм.
Францын Засгийн газраас олгосон энэхүү шагнал нь Франц хэлээр “фальм академик” гэдэг шагнал бөгөөд монголоор махчилж оруулвал эрдмийн дал мод гэсэн үг юм. Дотроо алтан дал мод, мөнгөн дал мод гэхчилэн зэрэглэлтэй юм байна.
С.Дулам нь 1985 оноос Францын хэл иргэншлийн дээд сургуульд багшаар очсоноос хойш Францын эрдэмтэдтэй хамтран ажиллаж, улмаар Монголын нүүдлийн соёл иргэншил, бэлэгдэл зүй, бөө мөргөл, соёлын өвийн талаар лекц уншиж иржээ.
Зөвхөн эрдмийн хүмүүст олгодог тус одонг 1808 онд Наполеоны бий болгож байжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ