
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Бутаны Вант Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлаар зөшилцөх байлаа.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээллээр хэдийгээр манай хоёр улс дипломат харилцаагүй ч гэлээ 1975 оноос харилцан ажиллаж байгаа. Энэ үеэс манай улстай дипломат харилцаа тогтоох санал тавж байжээ.
Тус улс НҮБ-ын гишүүн 26 улстай дипломат харилцаа тогтоосон байна. Засгийн газрын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын АБГББХ-той зөвшилцөхөөр болсон байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Бутаны вант улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ