Диснейн гүнжүүд Кимийг дуурайв

img

 

“Walt Disney” компанийн 1995 онд гаргасан “Pocahontas”, 1989 онд гаргасан “The Little Mermaid’s Ariel” болон 1999 онд нээлтэй хийсэн “Jasmine” хүүхэлдэйн киноны гол дүр реалити шоуны од Ким Кардашианыг дуурайсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кимийн гаргасан “Selfish” номонд багтсан түүний селфи хийж буй зургуудыг Диснейн гүнжүүд дуурайж, Кимтэй адилхан хувцас өмсч, поз авчээ. “Диснейн гүнжүүд Кимийг дуурайсан нь” гэх гарчигтай анимэ зургуудыг “Cosmopolitan” сэтгүүл олон нийтийн сүлжээнд байшуулж, мөн нүүр хуудсаа чимсэн байна.

 

Тус сэтгүүлийн эрхлэгч Лаура Пени “Селфи нас харгалзахгүйгээр яг л хар тамхи шиг үйлчилж эхэллээ. Селфийн хатан хаан бол Ким Кардашиан. Түүний селфи зургууд өсвөр үе, бага насны хүүхдүүдийг ч донтуулж байна. Тиймээс би Кимийг Диснейн гүнжүүд дуурайсан гэсэн юм” гэж хэлжээ.

 

Твиттертээ Ким “Ээ бурхан минь, энэ бүхнийг Нори хараад их баярлах байхдаа” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ