“Галакси” цогцолбарынхонд шагналын хур буужээ

img

Монголын багш нарын баярын  ёслолд Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ны  сайд Ё,Отгонбаяр нар хүрэлцэн ирж, боловсролын салбарын шилдгүүдэд баяр хүргэж шагнал  гардуулав. Гадаад  хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Галакси” цогцолборын “Эрдмийн цацраг” цэцэрлэг нийслэлийн шилдэг цэцэрлэгээр шалгарсан бол “Галакси” бүрэн  дунд сургууль төрийн бус өмчийн бага, дунд боловсролын холбооны шилдэг сургууль боллоо. Харин “Галакси” цогцолборын захирал, ОХУ-ын Буриадын гавьяат багш Г.Даваахүү 2010 оны боловсролын шилдэг ажилтнаар шалгарсан юм. “Галакси” цогцолборын хувьд сургуулийнхаа мэдээллийн баазыг удирдан системд оруулсан, вэб хуудсандаа Мoodle системийг суурилуулсан, сургууль цэцэрлэгийн хичээлийг электрон хэлбэрээр зохиосон, орчин үеийн шаардлагад нийцсэн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан зэрэг арвин амжилтаар бусдыгаа хошуучилжээ. Энэ хичээлийн жилд онлайн сургалтыг эрхэмлэж, е-сургууль, е-цэцэрлэг болох  зорилготой ажиллаж байгаагаа “Галакси”-ийн  багш нар онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ