Дуучин Л.Насанбуян малчдад зориулан дуулж байна

img

МУГЖ Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян Улсын  филорманийн өдгөө гоцлол дуучнаар ажиллаж байгаа. Түүний хувьд хөдөө орон нутагт аялан тоглолтоо эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.

 

Анх өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймгаас аялан тоглолтоо эхэлсэн бөгөөд тус аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Жаргалант, Бөмбөгөр, Галуут сумуудад  малчид, төлчдийн баяраар очиж ая дуугаа өргөсөн.

 

Тэгвэл дуучин бүсгүй аялан тоглолтоо үргэлжлүүлж Дархан, Эрдэнэтэд тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орсон гэнэ. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ