Леттермэн сүүлийн шоугаа хийв

Америкийн “CBS” телевизийн “Late show” ток шоуны хөтлөгч Дэвид Леттермэн өчигдөр сүүлийн шоугаа хийсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 30 жилийн хугацаанд олны танил 6000 гаруй эрхэмтэй ярилцсан юм. Леттермэн өнгөрсөн жилийн эхээр тэтгэвэртээ гаргахаа мэдэгдэж, дараагийн хүндээ шоугаа үлдээх болсноо мэдэгдсэн билээ.
“CBS” телевизээр өчигдөр 19.00 цагт сүүлчийн “Late show” цацагдсан бөгөөд хөтлөгч Леттермэнд хүндэтгэл үзүүлж, 10 гаруй уран бүтээлч оролцсон байна. Шоунд жүжигчин Билл Муррау, Тина Фей, Пайтен Майнниг, Жулиа Луис-Друфус, Крис Рок, Жем Керри, Жерри Сейнфелд, Стив Мартин, Барбара Уалтерс болон Алек Балдмэн нар оролцжээ. Тэд хөтлөгчийг тайзан дээр гарч ирэхэд алга ташиж “Таныг шоу бизнесийн ертөнцийнхөн хэзээ ч мартахгүй” гэж хэлжээ.
Леттермэн сүүлчийн шоугаа хөтөлж дууссныхаа дараа твиттертээ “Ингээд тэтгэвэртээ гардаг байх нээ. Амьдралын минь 30 жилийг амттай, халуухан болгосон “Late show”-д баярлалаа. Чи надад бүх зүйлийг өгсөн. Алдар нэр, мөнгө, эрх мэдэл” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ