Хилтоны нохойг 15 мянгаар авчээ

img

Дуучин Келли Осборне “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоноос 15 мянган ам.доллароор нохой худалдан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Поли нэртэй нохой гурван настай гэнэ. Парис өнгөрсөн оны эхээр Техасын нохой үржүүлгийн төвөөс Полиг худалдан авчээ. Тэрбээр нохойгоо олон нийтийн газар болон үдэшлэгт дагуулан явдаг юм.

 

Энэ амралтын өдөр Келли Нью Йорк дахь гэртээ үдэшлэг зохион байгуулсан бөгөөд Парисыг урьсан аж. Тэрбээр үдэшлэгт ирэхдээ Полиг дагуулан иржээ. Келлид нохой таалагдсан учир Парис Хилтоноос нохойгоо өгөхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Учир нь Парис нохойгоо үнэгүй өгөхийг хүсээгүй бөгөөд Полиг худалдан авах санал тавьсан байна.

 

Энэхүү саналыг Келли зөвшөөрч, 15 мянган ам.долларыг Парист бэлнээр өгсөн гэж гэрчүүд “TMZ” сайтад ярьцгаажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
paris hilton gej dendvv aldartai neg hvvhen baina daa vneheer delhiin od yumaa medeen deer ih garah yumaa zagbar zohion bvteegch ob zalgamjlagch bayan hvvhen dee aab ni ih mundag biznesmen gesen baih shvv yasan aztai hvvhen be
2015-06-05
zochin:
neg odriinhoo arhinii mongiig oljdee.nohoi ch yahav. bayn aild iluu sain amidrah biz..hilton hed honog tasarchdee.
2015-05-28