Б.Болороо: Халууны шил хагарч мөнгөн ус алдагдсан
Улсын клиникийн төв эмнэлэгт мөнгөн ус алдсаны улмаас эмнэлэгт хэвтэх өвчтнүүдээ хүлээн авахгүй байна гэсэн эх сурвалжийн мэдээллийг тус эмнэлгийн Сургалт судалгааны албаны дарга АУ-ын доктор Б.Болороогоос тодрууллаа.
-Мөнгөн ус алдагдсан гэсэн мэдээллийг тодруулаач?
-Улсын клиникийн төв эмнэлгийн гуравдугаар тасгийн нэгдсэн хагалгааны төвийн нүдний тасагт өчигдөр халуун хэмждэг багаж хагарсан. Тиймээс бид яаралтай нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, сорьц шинжилгээ авахуулсан. Шинжилгээний хариу хэвийн гарсан учраас өнөөдрөөс эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.
-Халууны шил хагарч асгарсан мөнгөн ус ямар ч аюулгүй болсон гэсэн үг үү. Өвчтөнүүдээ хэвтүүлж эхэлсэн үү?
-Өвчтөнүүдээ өнөөдрөөс авч эхэлсэн. Мөн мэс ажилбарууд ч хэвийн явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ