Жексоны харшийг зарна

Попын хаан Майкл Жексоны Калифорни мужийн Сант Барбара хотноо байрлах тансаг харшийг 100 сая ам.доллароор худалдаалахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус харш 35 өрөө, найман галт тогооны өрөө, таван угаалгын өрөө болон 15 хүний суудалтай гэрийн кинотеатр, 19 машины зогсоолтой юм.
Харшийг дуудлага худалдаагаар зарах болсон гол шалтгаан Калифорнигийн далайд асгарсан газрны тостой холбоотой юм. Тиймээс байшингийн үнэ болон газрын үнэ буурахаас өмнө яаралтай зарахаар болж, үл хөдлөхийн мэргэжилтнүүдийн тогтоосон 100 саяар худалдаалахаар болсон хэмээн Жексоны охин Парис твиттертээ бичжээ. Тэрбээр “Энэ харш 100 сая. Танд 100 сая байвал энэ харш таных болно” гэж жиргэжээ.
Энэхүү харшийг Жексон 1987 онд 19.5 сая ам.доллароор худалдан авсан байна. 2005 онд засвар хийж, цэцэрлэгт хүрээлэн, машины зогсоол шинээр барьсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ