ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний байруудад шалгарчээ

img

Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн  тэмцээн  энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний  тэргүүн байруудад  Монголын дуучид   шалгарчээ.

 

Тодруулбал,  МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин  О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин   Д.Батжаргал  гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын  дуучин  С.Батчимэг  гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг  Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм.

 

Тэрбээр Монголын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа уран бүтээлч.  Тухайлбал, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан юм. 

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ