21 настай Монгол залуу Харвард төгслөө

20 гаруй настай ч, зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн Харвардын их сургуулиа төгсчээ.
Харвардыг харьцангуй залуудаа дүүргэж буй У.Билгүүн мөн л улс төр, эдийн засгийн мэргэжлээр сургуулиа дүүргээд байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн жил монголын нэгэн хэвлэлд "АНУ-ын шилдэг их, дээд сургуульд цөөн ч гэсэн Монголоос оюутан элсэн сурч байсан нь надад их урам зоригийг өгсөн" хэмээн ярьж байсан удаатай.
Дашрамд дурьдахад, дунд сургуулиа төгсөж буй хүүхдүүдээс жил бүр олон улсын нэр хүндтэй сургуульд манай улсаас элсэж байгаа. Хамгийн сүүлд Хобби сургуулийн сурагч 17 настай Б.Санчир хүү Харвардад сурахаар болсон юм.
Өнгөрсөн онд олон улсын боловсролын үзүүлэлтийг судалдаг нэр хүндтэй байгууллагаас дэлхийн хэмжээний 25 сургуулийг жагсаахад Харвард бүх үзүүлэлтээрээ тэргүүлсэн юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ