Мэрия Кери дизайнераа халав

Дуучин Мэрия Кери Лас Вегас хотноо “Love song” хэмээх тоглолтоо хийж байгаа билээ. Тоглолт хэдий амжилттай үргэлжилж байгаа ч дуучны гадаад төрх болон хувцсыг шүүмжлэх хүмүүс хүрээгээ тэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучныг хувцаслалтаасаа болж хэтэрхий тарган, эвгүй харагдаж байна. Мөн ямар ч мэдрэмжгүй, дуундаа зохицохгүй хувцас өмсч байна хэмээн шүүмжлэх болсон юм.
Мэрия шүүмжлэлийг хүлээн авч, ажил хэрэг болгожээ. Тэрбээр 2005 оноос хойш хамтран ажилласан дизайнер Андрью Скот Лаураг ажлаас нь халж, өөр загвар зохион бүтээгчтэй гэрээ байгуулсан байна. Тэрбээр твиттертээ “Би Лас Вегасын тоглолтыг гайхалтай болоосой хэмээн хүссэн учир Лаураг халлаа. Зөв сонголт байгаасай. Тэр өмнөх шигээ уран байхаа больжээ” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ