Бекхэмийн хүү дэлгүүртэй болно

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм Лондон хотноо байрлах дэлгүүрийн зориулалттай ашиглаж байсан оффисын байр худалдан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр худалдан авсан байраа бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын дэлгүүр болгохоор болжээ.

 

Бруклин дэлгүүрээ дүү Харперийнхээ нэрээ нэрлэх гэнэ. Тэрбээр твиттертээ “Би бүх дүүдээ хайртай. Гэхдээ өхөөрдмөөр хөөрхөн Харперт илүү хайртай. Дүүдээ зориулж Лондон хотноо тоглоомын вант улс байгуулахыг хүсч байна” гэж жиргэжээ.

 

Бекхэм хүүгийнхээ бизнес эрхлэх санааг дэмжиж “Хүүхдүүд минь бие даах хэрэгтэй. Викториа бид хоёр тэдний дэргэд үргэлж байхгүй шүү дээ. Одоо том болцгоох хэрэгтэй. Бруклиний дэлгүүртэй болох санаа надад таалагдсан учир түүнээс мөнгөө харамлаагүй, хүссэн газрыг нь худалдан авч өгсөн” гэж хэлжээ.

 

Бруклиний тоглоомын дэлгүүр ээжийнхээ “Victory Beckham” брэндийн дэлгүүрээс холгүй байрлаж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ