Тэйлор Свифтэд муур бэлэглэв

Кантри дуучин Тэйлор Свифтэд найз залуу, хөгжимчин Калвин Харрис хос муур бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэдний танилцсаны 100 хоног өчигдөр тохиосон аж. Харрис найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барихын тулд ээжийнхээ тэжээдэг муурнаас төрсөн ихэр муужгайг бэлэглэсэн байна.
Тэйлор твиттертээ муурныхаа зургийг байршуулаад “Дэндүү том бэлэг байна. Сэтгэл минь их хөдөлж байна. Би Калвиныг 100 хоногийн өмнө харж билээ. Би түүнд анхны харцаар дурласан” гэж жиргэжээ.
Хос Лондон хотноо зохион байгуулагдсан “BEAR” гэх амьд хөгжмийн тоглолтын үеэр танилцсан юм. Тоглолтын үеэр Калвин, Тэйлорын дууг тоглосон бөгөөд тайзан дээр байхдаа түүнтэй танилцахыг хүсч буйгаа хэлж, олны анхаарлыг татсан билээ. Тэд хоёр долоо хоногийн өмнөөс үерхэх болсон юм.
Дуучин бүсгүй өмнө нь Коша гэх мууртай байсан. Коша, Тэйлорын 40 сая ам.доллароор даатгуулсан хөлийг нь урсан билээ. Үүнээс болж түүнийг амьтны дэлгүүрт 100 доллароор зарсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ