Бурхан багшийн их дүйчэн өдөр

img

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэхүү өдөрт зориулан шашин, урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал, Жанрайсигийн өмнөх талбайд Тэгчин Сожин /Энэтхэгийн Жүддод дацангийн хамба, гэвш лхаарамба, аграмба Жадо Жадо ринбүүчи их хөлгөний нэг өдрийн сахилыг сүсэгтэн олонд хайрлана/, Гороо эргэх үйл, Маани хөгжөөх, Гандантэгчэнлин хийдийн салбар дацангууд болон Монгол орон даяар Бурхан багшийн зан үйлийн хурал хурсан.

 

Мөн Алтан Соёмбот тугийг “Сэмбэрэм”-тэй мандуулах /МБШ Гандантэгчэнлин хийдийн Дүйнхорын дацангийн лам, хуврагууд/,
Бурхан багшийн Ринсрэлийг залах “Сэмбэрэм”-тэй /Бүрнээ/, Мандал өргөх ёслолын үйлүүд болсон.

 

Их дүйчэн өдөрт зориулсан арга хэмжээ одоо “Болжмор Бодьсадва” жүжиг болон бусад урлагийн тоглолтоор үргэлжилж 17:00-19:00 цагт гороо эргэснээр дуусах юм байна.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Saraa:
tsagaan saraar alj idsen honiniihoo toog gargaj haramsah ayan zohion baiguulya.
2015-06-02