Туул голд завьт эргүүл хийнэ
2015-06-08

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу  энэ сарын 10-ны өдрөөс  ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллахаар болжээ.

 

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

 

Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин