Хөдөлгөөнд оролцож байсан автомашин шатжээ

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо “Flower” цэцгийн дэлгүүрийн урд замд хөдөлгөөнд оролцож байсан автомашин шатжээ.
Жолооч Б-ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан автомашины моторт гал гарч шатсаныг Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна.
СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ