А.Сүхбат эртний эдлэл цуглуулдаг

Байнга олны анхаарлыг татаж байдаг Дархан аварга А.Сүхбат эртний эдлэл цуглуулдаг аж. Түүний цуглуулагт Хүнни, Нирун улсын түүхийн дурсгалт эд зүйл байдаг талаар тэрбээр нэгэн нэвтрүүлэгт орох үедээ хэллээ.
Энэ тухай ярихдаа "Өнгөрсөн түүхээ бид хэрхэвч хаяж болохгүй. Өнгөрсөн түүх бол бидний түүх шүү дээ. Бидний баялаг. Тиймээс их үнэтэй. Би эртний эдлэл цуглуулах их дуртай. Ялангуяа Хүннүгийн олдвол цуглуулдаг. Монгол газар нутагт амьдарч байсан Нирун, Түрэгүүдийн олдвор бий. Үүнээс бид хүн төрлөхтөн хэрхэн амьдарч, хэрхэн аж төрж байсныш олж хардаг" хэмээн ярьлаа.
Түүнчлэн, тэрбээр одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэдгээ онцолсон юм. Мөн цай хоол сайтай, яриа хөөрөөтэй, сайхан аальтай эмэгтэй таалагддаг хэмээн ярьсан юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ