Туулыг аврах уу, алдах уу...

img

 

Хүний амьдралыг усгүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн улс орнуудад хэдийнэ цэнгэг усны төлөөх тэмцэл өрнөөд эхэлчихсэн. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөл амьдарна гэсэн тооцоо гарчээ. Гэтэл монголын хүн амын талаас илүү хувийг ундаалаг Туул гол бохирдлоороо дэлхийд тавдугаарт орсон талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Тиймээс Туул голыг хамгаалах талаар хэлэхгүй, ярихгүй байж болохгүй цаг үе иржээ.

 

Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсэг Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос эх авч, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрдөг.  Нийт таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж байна.

 

Тодруулбал, Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь, Төв аймгийн газар нутгийн 39.8 хувь, Булган аймгийн 20.8 хувь, Өвөрхангай аймгийн 6.0 хувь, Архангай аймгийн 4.4 хувь, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь нь хамрагддаг ажээ. Туул гол маань эдгээр нутгуудад урсан өнгөрөхдөө цэвэр цэнгэг усаараа амьтай бүхнийг ундаалж, амьдралыг ундрага болж ирсэн түүхтэй.

 

Сүүлийн жилүүдэд Туул гол ширгэж, бохирдож байгааг ярих болсон. Ширгэж байгаа шалтгаан нь нийслэл хотоор урсан өнгөрөх хэсэгт хүний буруутай үйл ажиллагаанаас болж Туул гол цутгадаг Түргэний, Улиастай, Дунд, Толгойт эрэг жижиг голууд ширгэсэн. Голын эрэг дагуух ой, шугуйг огтолж тайран орон сууц барилга барих асуудал нэмэгдсэн.

 

Харин бохирдлын шалтгаан нь Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус нийлүүлэгдэж байгаатай холбоотой. Туул голд хоног тутам 170 000-190 000 шоо метр бохир цутгаж байгаа. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон.

 

Шинэ цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг  хэрхэн шийдвэрлэх талаар албаныхан эцсийн хариултаа олоогүй л байна. Ямартай ч өчигдөрхөн "гал унтраах" маягаар яаралтай засвар хийсэн гэдгийг албаныхан мэдэгдсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол Туул гол удахгүй дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирах эрсдэл бодитоор үүсээд байна.

 

Нөгөө талаар нийслэлчүүд минь урин дулааны улирал Туул голын орчим аялж амрахдаа байгалтайгаар өв харьцаж, хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалж байна. Автомашинаа эргээс хол байрлуулж, голын эргийн хөрсийг нь эхний ээлжин хамгаалах бүрэн боломжтой.

 

Туул голын хувь заяа өнөө цагийн та бидний гарт атгаатай байна. Туулыг  аврах уу, алдах уу...

 

2015 оны 6 сарын 14-ны өдөр 18:50 цагт Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн гүүр орчмоос авсан зураг

 

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 6 сарын 14-ны өдөр ‏‎16:50 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, нутаг дэвсгэр буюу Баянзүрх гүүр орчмоос авсан зураг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 6 сарын 13-ны өдөр 10:30 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр буюу Сонгино амралт хүрэх модон гүүрэн дээрээс авсан зураг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэнэг мал гэдэг чинь чи бна
2015-06-17
Зочин:
Номхон далай ширгээгүй цагт Туулгол хэзээч ширгэхгүй ээ. Туулаар шоу хийж битгий ард түмний мөнгийг идээд бай. Луйварчид аа.
2015-06-16
зочин:
Тэнэг мал гэдэг чинь чи бна
basan:
Tuul gol orj bgaa boxiriin zurgiiig abax uxaan alga uu Bid l boxirduulj bgaa shine tseverlex barix xeregtei
2015-06-15
Зочин:
Noos ugaah gazruud himiin bodis, us noosoo bugdiig ursgaj bgaa shuu dee
2015-06-15
Зочин:
Unii emne noos ugaadag 9 uildveriig haah heregtei.
2015-06-15