Цагдаа зодсон хятадуудыг нутаг буцаасан нь “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулахад дэмжлэг болно

img

Энэ оны наймдугаар сард ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг бүлэглэн зодож, хоёрынх нь эрүүл мэндэд  ноцтой хохирлыг учруулсан Хятад иргэдэд холбогдох хэргийг  Улсын мөрдөн байцаах газарт  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч,  Хятад иргэд өдгөө нутаг буцаад байна.  Тэгэхээр,  хэрэг үйлдсэн этгээдүүдтэй хариуцлага тооцолгүй буцаасан  эл алхам нь, арванхоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаас Монгол-Хятад хоёр улсын  хооронд байгуулах “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний төслийг зарчмын хувьд дэмжиж, өөрийн улсын зүгээс эцэслэн батлах ёстой гэсэн шийдвэрийг гаргасантай холбоотой гэж байна. Учир нь,  Хоёр улсын  хооронд “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулах, Хятадын нутагт ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэх талаар 2005 оноос хойш талууд санал солилцож ирсэн.   Гэрээ байгуулаагүй ч хамтын ажиллагааны дүнд манай улсын 2, БНХАУ-ын 1 иргэнийг харилцан эх оронд нь шилжүүлэн, тухайлсан гэрээ байгуулахаар тохирч, хэлэлцээг хоёр талаас явуулахаар болсон байдаг. Тэрчлэн, сүүлийн хоёр жилийн дотор  урд хөршийн хил дээр хар тамхины болон бусад  хууль бус хэргээр саатуулагдсан Монгол иргэдийн тооны өсөлт улам нэмэгдэж буйг  хууль хяналтынхан хэлж байгаа.  Энэ нь  хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулах асуудлаар ойлголцлоо нэгтгэж, тохиролцох шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Гэхдээ Хятадын талаас энэ асуудалд удаан хандаж ирснийг албаны нөхдүүд хэлдэг. Манай улсын Засгийн газрын зүгээс  “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулснаар хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа өөрсдийн иргэдийг эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа эргэлтээр ойрхон уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзсэний үндсэн дээр Гэрээ байгуулах асуудлыг түргэвчлүүлэх сонирхолтой байгаагаа Хятадын талд уламжилаад байгаа аж. Харин сая, Хятадын талаас  Монголын  цагдаагийн албан хаагчдыг зодож,  гэмтээсэн иргэдээ  хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу нутагтаа шилжүүлэн авах хүсэлтээ ирүүлсэн учраас, манай тал ийн шийдвэрлэсэн байна. Ингэснээр, манай улс ч тус улсын шоронд ял эдэлж буй иргэдээ нутагт нь авчрах асуудлаар тохиролцох, цаашлаад “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулах замаа засаж байгаа явдал гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Түүнчлэн,  хар тамхины хэргийн улмаас насаараа хоригдох  ял авсан, мөн ямар ял авах нь тодорхойгүй хоригдож буй  иргэдээ нутагт нь авчрах тал дээр Хятадын талаас цаашид дэмжлэг үзүүлнэ байх гэдэгт манай талаас найдаж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хамаагүй:
ахиад цагдаа зодоод өгөөчхужаануудаа...............................................дараа нь чамайг......................................намайг
2012-03-12
Хужаанууд аль хэзээний хүнээ авчихсан байхад манайхан байхгүй дарга хочтой бүх хүмүүс хужаагийн талд ажиллаад байхад би монгол хүн гэж цээжээ дэлдээд л бид бүтэхгүй тэнэг хүмүүсшүү
2011-10-12