Д.Давааг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжив
2015-06-17

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэв.

 

 

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Тиймээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.

 

Танилцуулгатай холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд, М.Батчимэг, Л.Болд нар нэр дэвшигч нь туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин тул дэмжиж буйгаа илэрхийлээд зэвсэгт хүчний нэгдмэл удирдлагыг хангаж, улс төрөөс ангид, аль болохоор халаа сэлгээ хийхгүй байхад анхаарч ажиллахыг захилаа.

 

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагааг хоёуланг нь мэддэг бүх шатны албан тушаалд ажиллаж байсан, цэргийн амьдрал мэддэг хүнийг маш зөв сонгож томилсон тул батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа урагшаа хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.
2015-06-17
Зочин:
БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагааг хоёуланг нь мэддэг бүх шатны албан тушаалд ажиллаж байсан, цэргийн амьдрал мэддэг хүнийг маш зөв сонгож томилсон тул батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа урагшаа хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.
2015-06-17
Зочин:
БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагааг хоёуланг нь мэддэг бүх шатны албан тушаалд ажиллаж байсан, цэргийн амьдрал мэддэг хүнийг маш зөв сонгож томилсон тул батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа урагшаа хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.
2015-06-17
Хурандаа:
Ашгүй нэг ЗХЖШ Хуншгүй хар Бямбажаваас салж жинхэнэ утгаараа Жанжин штаб шиг ажиллаж эхлэх нь дээ. Одоо хар Бямбажавыг АТГ бүр эхнээс нь нэгд нэгэнгүй шалгах хэрэгтэй. Маш их залилан, авилга хээл хахууль, хулгай луйвар илэрнэ дээ. Хар Бямбажав бол ЗХЖШ-аар ёстой нэг тоглох шиг болсон өмхий үнэртүүлсэн, ярвайсан хар хулгайч даа. Олон хүний амьдралаар тоглосон, маш их зальтай, туйлын өмхий санаатай, гишгсэн мөр бүрээ эргэн харж хулгай луйвраа хийдэг байсан нохой доо. Үнэн сая нэг яллаа. Одоо наад хар хулгайчаа АТГ маш сайн шалгаж тэр шоронд нь хатааж алах хэрэгтэй.
2015-06-17
Зочин:
БЯМБАЖАВ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХҮН ЧАНАРГҮЙ БАЙЖ ,ХАТУУ ХАХИР ЗАН ГАРГАН, ХОВООР АЖЛАА ЯВУУЛЖ, ОЛОН ЧАДВАРЛАГ ОФИЦЕРУУДЫН АМЬДРАЛААР НЬ ТОГЛОЖ, АРМИЙГ ХАЯЖ ЯВСАН ХҮНИЙГ ЭРГҮҮЛЭН АВЧ, ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОНЫГ ХҮН БҮХЭН МЭДНЭ. ЭНЭ ТАЛААР БИЧВЭЛ ОЛОН БОТЬ НОМ БОЛНО ДОО , ДАВАА ЭНЭ БҮХНИЙГ ЗАСАЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ, ЗЭВСЭГТ ХҮЧИНД АЖИЛЛАДАГ ДАРГА НАРЫНХАА ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, ДАВААД АМЖИЛТ ХҮСЬЕ, ЗАЛУУ ХҮН ЭРЧ ХҮЧТЭЙ, ХҮНЛЭГ АЖИЛЛААРАЙ
2015-06-17
sain bna:
Amidral medeh tolov daruu udirdah chadvar saitai zov hun boljee. Oroo busgaa iim tsag ued yg tohirson hunee tavijee
2015-06-17