АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарах эсэхээ тайлбарлана

img

АН-ын 4:11 уулзалт өнөөдөр Төрийн ордонд болно. Өмнө нь эмнэлэг, сургууль гээд  аль нэг салбарыг сонгон байгууллага дээр нь хийж мэдээллийнхээ чиглэлийг тодорхойлдог  байсан. Тэгвэл энэ удаа улстөр ярихаар болжээ. Уулзалтаар АН хамтарсан Засгийн газраас гарах  тухайгаа удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа ярилцах гэж байгаа, намынхаа даргад итгэл үзүүлэх эсэх, нийгмийн халамжийн хууль болох Эхэд урамшуулал олгох хуулийг эсэргүүцэж хурал хаяад байгаа гээд тус намтай холбоотой олон асуултад хариулт өгнө. Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарын гишүүд оролцох гэнэ. Тэд цаг үеийн сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголчууд минь эх орныг минь АН, МАХН+МАН намууд баллаж дуусгалаа. Дараагийн сонгуулаар эднээс салцгаая. Салах арга бол энгийн. Үүний тулд ирэх сонгуульд санал өгөхдөө сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэрүүдээс АН, МАХН+МАН -уудын гишүүдийг дугуйлахгүй, мөн нам сонгох хэсгээс АН, МАХН+МАН -уудын нэрийг дугуйлахгүй байх. Бусад намаас дэвшсэн гишүүд болон намуудыг сонгоцгооё. Ингэхдээ бас ч нэр дэвшигчийн ноён нуруу, жудаг, мөс чанарыг бодолцох нь зүй.
2012-01-05
Машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлнэ. 9517-4824
2012-01-05