Цэцэг төвийн уулзварыг маргааш хаана

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил үе шаттайгаар хийгдэж буй. Тус ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзварыг маргаашийн 20.00 цагаас 06 дугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хааж зам засвар, шугам хоолой солих ажил хийнэ.
Харин гуравдугаар үе шатанд Цэцэг төвийн уулзвараас Төв шуудан хүртэлх уулзварыг энэ сарын 21-ний 06:00 цагаас 07 дугаар сарын 05-ныг хүртэл хаана. Харин одоо хаалттай байгаа хэсэг энэ сарын 22-нд нээгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ