Хүний амь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 57 настай эрэгтэй П-г дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.
Уг осол өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Биокомбинат, Морингийн давааны баруун замд гарсан байна.
Ослын газраас зугтсан жолоочийг цагдаагийн байгууллагаас хайж байгаа аж. Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугтах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хэрэв жолооч зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэх ёстой.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ