“Майдар Эко хот”-ыг 2016 оноос барьж эхэлнэ
2015-06-23

Гэрэл зургийг MPA.MN

 

“Майдар Эко хот”-ын төслийг ХБНГУ-ын RSAA компанийн мэргэжилтнүүд хийсэн. Тэгвэл тус төлөвлөлт нь Дэлхийн нэр хүндтэй байгууллагын шалгаруулалтад орж “Эко хотын баталгаажилтын гэрчилгээ” авч, “Алтан медаль” хүртсэн гэдгийг төслийн танилцуулгын үеэр дуулгалаа.

 

“Майдар Эко хот” дөрвөн үе шаттай баригдах аж. Эхний ээлжийн барилгажилт 80 мянган оршин суугчтай байна. Ингэхдээ хамгийн эхэнд амралт чөлөөт цагийн цогцолборууд, соёл урлагийн байгууламж, дэлгүүр, орон сууцны хороолол баригдах аж. Мөн оршин суугчдыг ажлын байраар хангах үүднээс аж үйлдвэрийн бүсийг ч төлөвлөжээ.

 

Их Майдар бурханы хөшөө болон түүнийг хүрээлэн босгох соёл урлагийн цогцолбор нь Богд хан уулын өвөрт, Улаанбаатар хотоос 50 км-ийн зайтай байрлах бөгөөд 2012 онд энэ газрыг шинэ хотын төв болгох шийдвэр гаргаж, ажлаа эхлүүлжээ.

 

“Майдар Эко хот”-ын төлөвлөлт бүрэн дууссан аж. Харин бүтээн байгуулалтын ажил нь ирэх жилээс эхлэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Yun baliar tucdiin shashin be munharsan uhruud
2019-01-17
Зочин:
Женко улсын өмч хулуулахдаа гаргуун юмсан, өөрөө хөрөнгө гаргаж бүтээх гэж байгаа бол сайн л байна.
2015-06-23
dsfas:
genkogiin daraaagiin hudal, ulsiin mungu saah arga
2015-06-23
МАЙДАР:
МАЙДАР СИТИГ БУРХАН ШАШНЫ ХОТ УТГААР БИШ ХАСАГИЙН АСТАНА ХОТ ШИГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ....ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЯАМ ТАМГА ТӨР ЗАСГИЙН БАЙР ОРДОНГ БАРИУЛАХ ДАРАА НЬ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД.. ЮУН АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮС ЭРГЭЭД Л УТАА УНИАР ХОГ ШОРОО. ХЭРХЭВЧ ИНГЭЖ БОЛОХГҮЙ ХАРИН ЭНТЭРТАЙМАНТ ЧИГЛЭЛЭЭР МУЗЕЙ,ТЕАТР,МОНГОЛДИСНЕЙ ГЭХ МЭТ БАЙЖ БОЛОХ ЮМ.
2015-06-23