
Өнгөрсөн онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд амжилттай оролцож хоёр дахь хүрэл медалиа хүртсэн “Хүч” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч О.Насанбурмааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “2011 оны онцлох тамирчин”-аар өргөмжилж 3 өрөө байраар шагнаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байрны түлхүүрийг гардуулж өглөө.
Өмнө нь МЧБХ-ны шинэ оны цэнгүүний үеэр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн, компанийнхаа дэргэдэх клубын тамирчин, Олон улсын хэмжээний Д.Отгонцэцэгийг 2 өрөө байраар урамшуулсан билээ.
Чөлөөт бөхийн спортын өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа шилдэг тамирчид болох олимпийн наадамд оролцох эрхээ авсан О.Насанбурмаа, олимпийн 48 кг-ийн жинд шилжиж байгаа Д.Отгонцэцэг нарыг байраар урамшуулсан нь тэдний урам, зоригийг улам сэргээсэн явдал боллоо.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ