Нинжагийн ”Эх орон”

Германы гэрэл зурагчин Свен Зеллнер /Sven Zellner/ Монголын гар аргаар алт олборлогчид буюу нинжа нарын амьдрал, ахуйг фото хальснаа буулгажээ. “www.sven-zellner.de” сайтад нийтлэгдсэн түүний “Mongolian Ninja” гэх цуврал зургийг хүргэж байна. Свен Зеллнер сүүлд “Mongolian Disco” гэх Монголын шөнийн амьдралыг харуулсан зургаараа үзэсгэлэн гаргасан юм.
Свен Зеллнер 2008 оноос хойш Монголын амьдрал, ахуйг харуулсан гэрэл зураг авах болсон байна.
Фото: Sven Zellner
Нинжа нар- Монголын гулдмай алт
Монголд алтны төлөөх тэмцэл газар авч байна. Хойд Америкт XX зууны босгон дээр капиталист чөлөөт хувьсгалын дараа хүмүүс байгаль орчныг хохироох нь ихэссэн. Гадаадын компаниуд Монголд олборлолт явуулж, харин өөрсдийгөө нинжа хэмээн нэрлэсэн 50 мянган нүүдэлчин олборлолт хийх болсон байна. Ганцаараа, групп, гэр бүлээрээ алт олборлохоос гадна сүүлийн үеийн техник технологийн тусламжтай алт олборлох болжээ. Энэ газар шороо тэдний эх орон бус ашиг олох хэрэгсэл олж байна. Өмнөговьд хууль бусаар алт олборлох, газар ухдаг хүмүүс байдаг. Мөн ямааны ноос, ноолуур зардаг хүмүүс бий. Ноолуурын үнэ, алтны үнээс харьцангуй өндөр үнэтэй байдаг. Гэхдээ нинжа нар алт олборлохын тулд дэндүү эрсдэлтэй алхам хийж, мөнгөн ус, динамит ашиглаж, амь насандаа эрсдэл оруулж байна.
Фото: Sven Zellner
Амгаланд мөнгөн усаар алт олборлодог. Нинжа нар алт олборлохын тулд мөнгөн усыг зууханд халааж байна. Мөнгөн усны уур маш хортой. Энэхүү хортой агаараар нинжа нар амьсгалж, амь насандаа эрсдэл оруулж байна.
Тэд ихэвчлэн согтуу байдаг
Гэрэл зурагчин Свен Зеллнерийн Монголын гар аргаар алт олборлогч буюу нинжа нарын талаар бичсэн аян замын тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
Баянхонгор аймагт хэдэн зуун нинжагийн хууль бусаар алт олборлодог бааз бий. Баруун Өмнөд Монгол. Энэ цөл газарт олон гэр байрлана. 2006 оны аравдугаар сар. Намайг ойртох үед чулуу шидэв. Чийдэнгийн бүдэг гэрэл дор хэдэн малтагч ажиллаж байна. Би эдгээр хүмүүсийн гэрэл зургийг авахыг хүсч буй учир оройг хүлээх хэрэгтэй. Тэд зургаа авахуулахыг зөвшөөрч магадгүй юм. Олон хүмүүс миний баруун талд байна. Тэд миний аппаратыг анзаарах ёсгүй. Би тэдний байгаа газар очиж, танилцахыг хүснэ. Намайг камерын хөлөө гаргаж, аппаратаа байрлуулах үед цугларсан хүмүүс гэнэт сарниж алга болдог. Тэд ихэвчлэн согтуу байдаг. Наашаа ойртож байна. Би босч зүрхлэхгүй байна. Ямар тэнэг санаа вэ. Тэдний зургийг шөнө дундаас өмнө авах найдвар тасарлаа. Зургаа авахуулахыг зөвшөөрсөн ч тэд намайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр хүмүүс миний хажуугаар өнгөрөх үед би тэдний нэг болсон мэт санагддаг. Би энд хангалттай уджээ. Гэхдээ эдгээр хүмүүс хууль бусаар алт олборлогчид. Миний гол зорилго бол тэдний зургийг авах. Тиймээс би тэдний итгэлийг олж, ойртон нөхөрлөж, улмаар зургийг нь авах төлөвлөгөөтэй байна.
Би эргэн тойрноо ажиглаад тэдний талаарх гайхалтай сайхан баримтат кино бүтээх санаа төрөв. Би дараагийн аяллыг төлөвлөсөн. Нийслэл Улаанбаатараас 200 км-ийн цаана байрлах Заамар дахь алтны уурхайд очихоор боллоо. Монголын говьд цөөн тооны нүүдэлчид амьдарч байна. Гэхдээ энэ бүс нутагт алтын олборлогчид ч гэсэн идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би жилийн дараа Цогзолтой Монголд уулзсан юм. Тэрбээр нинжа болж, алт олборлож, шоронгоос гарсан хүмүүсийг дороо ажиллуулах болжээ. Тэд Канадын “Айвенхоу Майнз” компанийн малтлага явуулахаар болсон бүс нутгуудад хайгуул явуулж, алт олборлож байна. Тус компани хайгуул явагдаж буй газраа хашаагаар битүүлжээ. Би Цогзолын итгэлийг олж, тэдний зургийг авах чин хүсэлтэй байна. Үүний дараа би Цогзолтой хамт нийтийн автобусаар 20 гаруй цагийн турш донсолгоотой замаар явж Даланзадгадын өмнөд хэсэгт хүрэв. Эндээс бид Оросын “УАЗ-469” машинаар хоёр цаг шулуун замаар явсан. Миний бодлоор хятадын хил хүрсэн байх. Миний очсон газар эрүүл чийрэг залуус нуугдан амьдарч харагдлаа. Тэд нуугдах боломжтой бүх газарт л нуугдаж байна. Тэнд ганцхан эмэгтэй байсан. Өмнөх хүмүүсийг бодвол эдгээр залуус илүү найрсаг, намайг хүндэлж байна. Тэд намайг дайлахаас гадна зургаа авахуулыг зөвшөөрсөн. Би гэрэл зураг авах эрхтэй боллоо. Нинжа нарыг байнга цагдаа нар хянаж ажилладаг. Миний байгаа газар мотоциклтэй нэг цагдаа ирж Цогзолоос хэдэн зүйл асуугаад явсан. Цогзол ихэвчлэн согтуу байдаг. Энэхүү үйл явдлын дараа нинжа нар нэг гэрт цугларсан. Тэд ширээн дээр хуучин сонин дэвсээд алтаа асгасан. Хатуу алт. Ойролцоогоор 100 грамм. Нинжа нар алт олборлох зорилгоор мөнгөн ус ашигладаг. Мөнгөн ус маш аюултай. Нинжа нарын алт олборлох ажиллагааг цагдаа нар өнгөрсөн долоо хоногт зогсоосон аж. Тиймээс нинжа нар тун ашиггүй ажиллажээ. Цагдаа нар нинжа нарын машин, төхөөрөмж болон уурхайн амыг нь хүртэл битүүмжилсэн байна. Би 30 метр уурхайн зургийг авч чадлаа. Тус уурхайн эзэд тун удахгүй үйл ажиллагаагаа явуулна хэмээн баярлаж байхыг хараад би “Та нар уурхайтай боллоо. Одоо баяжих уу” гэж асуухад тэд инээгээд “Тиймээ бид баян болно. Гэхдээ бидний алтыг хямдхан худалдаж авдаг” гэж хариулсан юм. Цогзол орой “Тэд намайг дөнгөж ухаж эхэлсэн газар ажиллуулж байсан. Тэд уурхайн амыг тэслэх гэж байна” гэж хэлэв. Динамит гэнэт дэлбэрэхэд уурхайн амны ойролцоо байсан залуу алга болов. Тэнд байсан хүмүүс инээгээд залууг гаргаж авсан. Үнэнийг хэлэхэд динамитыг дэлбэлэхэд газар хөдөлж буй мэт чичирхийлэл мэдрэгдсэн. Надад бас мэдрэгдсэн. Дэлбэрэлтээс болж их хэмжээний тоос, шороо цацагдав. Маргааш өглөө нь Цогзол болон хэдэн нинжа нар алт олборлолт удаан үргэлжлэх таатай байдаг гэсэн. Учир нь ашиг.
Энэхүү явдлаас гурван жилийн дараа миний киноны зураг авалтын үеэр би тэднээс нэг зүйл асуухад, айшигтай зүйл болж байв. Тэд өөрсдийн амьдарч буй бүсээ “Ирак” гэж нэрлэгдэх болсныг мэдсэн. Учир нь алтны олборлолт явагдаж буй бүс нутгуудад цагдаа, нинжа нар тэмцэлдэг. Яг л дайны бүс шиг. Бүх зүйл эмх замбараагүй. Өмнөговьд ойролцоогоор 20 гаруй алт олборлогчийг оршуулсан байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь гэмтлээсээ болж амиа алджээ. Өмнөговьд байрлах ширгэсэн голын сайр дээр нинжа нар алт хайж байна. Тэдний ажил хууль бус ч гэлээ тэд хөрс ухаж, алт хайж байгаадаа ичиж буйгаа хэлсэн. Цогзол тамхи асаав. Би бүдэг гэрэлд хэд хэдэн зураг авлаа. Би тэдний итгэлийг олсон бололтой. Намайг зураг авахад хэн ч дургүйцсэнгүй. Уурхайд ажилладаг нэг нинжа намайг хүүхдийнхээ гэрэл зурагчин хэмээн өргөмжлөв. Надад түүний ярьсан зүйл таалагдаагүй. Би түүнийг сайн мэдэхгүй. Би доромжлуулсан мэт харуусал төрсөн. Тэр залуу гэнэт над руу хутга барин дайрав. Би тусламж хүсч орилох үед Цогзолын дуу гарч байгааг сонссон. Цогзол намайг аварсан. Би түүний зургуудыг авсаар байх болно.
Миний киног санхүүжүүлэхээр боллоо. 2010 оны эцэст би дахин Цогзолтой уулзаж, хамт аялахаар болов. Би энэ удаад сэтгүүл зүй судалдаг Борхүүтэй хамт аялав. Бид төрөл бүрийн алт олборлох баазад очиж, захирлуудтай нь уулзсан юм. Бид 30 метр гүн уурхай руу орж, нөхцөл байдалтай нь танилцсан. Эдгээр уурхайг жилийн өмнө харж байсан дээрх залуус барьж, нээжээ. Ийм гүн хонгилыг бий болгох нь тэдний хувьд мэргэжил болжээ. Гэхдээ би тийшээ орж, зураг авахаасаа айж байна. Баян болох мөрөөдөл нь нэг шөнийн дотор тэднийг нэгтгэж, хонгил ухсан гэдгийг ойлгосон. Гэхдээ алт олборлож, алттай болсон ч хангалттай ашиг хүртэж чаддаггүй. Монгол ядууралтай тэмцэхээс өмнө хууль бусаар алт олборлогчидтой тэмцэх нь зөв. Гадаадын уул уурхайн компаниуд их олширчээ. Нинжа нар эцэг өвгөдийнхөө сургаалаас зөрчилдөж амьдарч байна. Алт олборлох нь хэтэрхий эрсдэлтэй. Эдгээр залуус сайхан амьдрахын тулд өөр ажил хийж болох ч боломж олдохгүй байгаагаа надад нэг бус удаа ярьсан. Тэд мөнгөн ус маш хортой гэдгийг мэднэ. Гэхдээ тэд мөнгөн усанд гараа дүрж, эрүүл мэндээ золиослож байна. Бидний ярианы төгсгөлд туршлагатай алтны хайгуулч Хуягаа хэлэхдээ “Алтны хайгуулын ажил ашигтай биш. Та алт олж байгаа бол зөвхөн өөрийн өнөөдрийг зардлыг төлнө. Хэрвээ та алт олохгүй бол хоосрох болно. Алт таны амьдралыг эрсдэлд оруулдаг. Гэхдээ бид нам гүмхэн ухаж байна. Олс гэнэт тасарвал хэн миний өмнөөс уйлах вэ? Дараа нь намайг мартах болно. Мөнгөний төлөө өөрийгөө болон эх орон, байгалиа бохирдуулах нь буруу. Би ингэж л боддог. Гэхдээ надад сонголт байхгүй байна. Энэ бол миний л бодол” гэж хэлсэн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ