Ньюкастл МанЮ-гаар туг тахилаа

img

Английн Премьер лигийн XX тойргийн сүүлийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Хоёр Юнайтедын тоглолт үнэхээр сонирхолтой болсон гэж хэлж болно. Ньюкастл Юнайтед клуб Улаан чөтгөрүүдийг талбайдаа хүлээн авч 3:0-ээр хожиж санаанд багтамгүй ялалт, ялагдлыг дагууллаа. Лигийг тэргүүлж буй Манчестер Сититэй оноогоо тэнцүүлэх боломжийг Манчестер Юнайтед ийнхүү XX тойрогт алдаж байна. Сэр Алекс Фергусон довтолгооны шугамаа Уэйн Рүүни, Бербатов нараар бүрдүүлж энэ тоглолтод оролцсон. Харамсалтай Манчестерийн довтолгоо гоол хийх ёстой эдгээр тоглогчид дээр очоод л хүчээ алдаж бүтэлгүйтэж байсан юм. Тэднийг Чичарито, Андерсон нараар солиод ч МанЮ-гийн олон довтлогчид Ньюкастлын Демба Багийн хэмжээнд хүрч тоглож чадсангүй. Санаанд оромгүй гэмээр ялагдлыг Манчестер Сити, мөн Аваргуудын лигт Швейцарийн Базель клубээс хүртсэн МанЮ-гийн ээлжит ялагдал ийнхүү Ньюкастлтай тулсан мөчид ирлээ. Мөн энэ тоглолтод хаалгач Давид де Хеагийн оронд Андерс Линдегардыг гаргасан нь тун ч ономжгүй сонголт байсан гэж хэлж болно. Премьер лигийн “boxing days” өндөрлөх мөчид бэлтгэл муутай, чадавхи бага клубууд ялгаран олон хожигдол дагуулдаг бол чансаатай клубууд нь цөөн хэд хоногийн доторх олон тоглолтоос олон оноо авах боломжтой байдаг. Энэ ёсоор болсон клубуудын нэг нь Манчестер Юнайтед гэж хэлж болохоор байна. Өнгөрсөн сарын 26-наас хойш 10 хоногийн дотор тэд хоёр ч хожил алдаж лигийн тэргүүлэлд гарах боломжоо алдсан юм. Хэдийгээр Манчестер Сити энэ өдрүүдэд нэг тэнцээ, нэг хожигдолтой тааруухан байсан ч сүүлчийн мөчид буюу уржигдар Ливерпулийг 3:0-ээр бутниргэснээр лигийн оройд үлдэж чадлаа. Ийнхүү Манчестерийн хоёр баг тэргүүллийн төлөө өрсөлдөж байх хойгуур гурав, дөрөвдүгээр байрны төлөөх өрсөлдөөнд Тоттенхэмийн залуус Челсиг ардаа холхон хаях шинжтэй болж ирлээ. Удахгүй тэд нэг тойргийн дутуу тоглолтоо нөхөөд амжилттай тоглож чадвал Манчестер Юнайтедыг ч гүйцэж мэдэхээр боллоо. Мөн Улаан чөтгөрүүдээр туг тахисан Ньюкастлын шаазгайнууд Манчестер Ситигээс хүнд цохилт авсан Ливерпулээс ердөө ганцхан онооны зөрүүтэй болж ирлээ. Тэд сенегал довтлогчийнхоо гайхамшгаар шөвгийн дөрөвт Ливерпуль, Арсеналыг ардаа хийж ороод ирэхэд ганц хоёр хожил л хэрэгтэй болжээ. Ийнхүү Премьер лигийн хорьдугаар тойрог үзүүштэй болж өндөрлөлөө.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shaazgainuudad ih sain bolomj bgaa, league-iin ehend gol hichtei baguudtai taarsan. 3 sar hurehed barag ehnii 4d oroh bh. togloh baguud ny sul taldaa bgaa uchir neleen amjiltiin zam urd ny bii de.
2012-01-05